Хайх

Билл Гейтсийн энэ зун уншихыг санал болгож буй номнууд

Билл Гейтсийн энэ зун уншихыг санал болгож буй номнууд

Жимми Картерын дурсамж ном болон бусад

Text: Buro.Mongolia


Зураг:

Microsoft компанийн үүсгэн байгуулагч Билл Гейтс зуны амралтаараа уншвал зохих номын жагсаалт гаргалаа. "Зун цаг бол далайн эрэг, уулс эсвэл номын ертөнц рүү зугтахад хамгийн тохиромжтой үе юм. Энэ зун уншихыг санал болгож буй номын жагсаалтад миний харах өнцгийг тэлж, миний өмнө шинэ соёлуудыг нээж өгсөн гайхалтай номнууд багтсан байгаа" хэмээн Билл Гейтс дурдсан байна.

Түүний санал болгосон уг жагсаалтад The Daily Show-ны хөтлөгч Тревор Ноагийн бичсэн "Born a Crime", Ж.Д.Вэнсийн "Hillbilly Elegy", Юваль Араригийн "Homo Deus" гэх зэрэг бүтээлүүд багтсан байна. Мөн Америкийн ерөнхийлөгч асан Жимми Картерын дурсамж ном болох "A Full Life" бүтээлийг Билл Гейтс онцолж, эхнэрийнхээ түүнд уншихыг зөвлөж байсан Мейлис де Керангалийн "The Heart" номыг жагсаалтдаа оруулжээ.

цааш үзэх