Хайх

Dior-ын цуглуулга Матс Густафсоны усан будгийн зургуудад

Dior-ын цуглуулга Матс Густафсоны усан будгийн зургуудад

“Dior by Mats Gustafson”

Text: Buro.Mongolia


Зураг:

Rizzoli компани Dior-ын цуглуулгатай зургийн цомог бүхий ном гаргалаа

XX зууны эхний хагаст загварын салбарыг хөгжүүлэхэд зураг маш чухал хэрэгсэл болж байсан юм. Тийм ч учраас Dior загварын ордон тухайн үед зураач Рене Грюотой удаан хугацааны турш хамтарч ажиллажээ. Түүнийг Кристиан Диор өөрийн биеэр урьсан бөгөөд Рене Dior-ын янз бүрийн цуглуулгуудын сурталчилгааг хийж байсан юм.

Өнөөдөр тэгвэл Dior брэнд швед зураач Матс Густафсонтой хамтран ажиллаж, тэрхүү уламжлалаа үргэлжлүүлж байна. "Dior by Mats Gustafson" номонд зураачийн Dior загварын ордонд тусгайлан зориулж бүтээсэн шилмэл зургууд багтжээ. Густафсон Vogue, Harper's Bazaar сэтгүүлүүдэд ажилласан туршлагатай ба 2012 онд Dior Magazine сэтгүүлийг гарахад анх тус брэндэд нэгдсэн байдаг.

Мөн энэхүү номонд сэтгүүлч Тим Бланксын тайлбар дагалдаж байгаа. "Dior by Mats Gustafson" ном 2017 оны хоёрдугаар сарын 14-нд худалдаанд гарах болно.

цааш үзэх