Хайх

“Дууч шувууг хөнөөх нь” номны үргэлжлэл гарна

“Дууч шувууг хөнөөх нь” номны үргэлжлэл гарна

55 жилийн дараа

Text: Ө.Тодгэрэл


Зураг: Buro 24/7 Russia

АНУ болон Их Британид 7-сарын 14нд Харпер Лигийн хоёрдугаар ном болох “Go Set a Watchman” борлуулалтанд гарах ба нэгдүгээр бүлгийг нь одоо интернетээр унших боломжтой боллоо

"Дууч шувууг хөнөөх нь" номны зохиолч хагас зууны туршид чимээгүйхэн, сүүдэрт нуугдан суусны эцэст, 88 насандаа амьдралдаа гаргасан ганц номонд нь үргэлжлэл бий гэдгийг зарлалаа. "Go Set a Watchman" номын сэдэв нөгөө л зохиомол Мейкомб хотод өрнөх ба яг энд Аттикус Финчийн охин, "хайгуулч" хочтой, Жин Луиза Финч эцгээ эргэхээр ирнэ. Номны эхний бүлгийн цахим хувилбарыг The Guardian болон The Wall Street Journal -ын цахим хуудсуудаар одоо унших боломжтой болжээ. Түүнчлэн The Guardian сэтгүүлийн цахим хуудсан дээр жүжигчин Риз Уидерспуны дуу оруулсан аудио хувилбарыг бас сонсож болно.

Гагцхүү ном нь анхны хувилбараараа гарахгүй бололтой. Учир нь номны редактор эхний хувилбарыг голж, уншигчдад Аттикусын түүхийн үргэлжлэлээс илүүтэйгээр "Дууч шувууг хөнөөх нь" номын гол дүрийн охиний түүх сонирхолтой гэж үзжээ. Эхний бүлэгт "хайгуулч" Алабама-Нью-Йорк хоорондын галт тэргэнд сууж, төрлөх хот болох Мейкомбод 72 настай эцгээ эргэхээр ирнэ. Харин гал тэрэгний буудал дээр аавынх нь оронд түүнтэй хуримлахыг мөрөөдөж буй Хенри Клинтох гэж залуу угтахаар ирсэн байна.

 

цааш үзэх