Хайх

Сод зохиолчдын номоо бичиж байсан хотууд

Сод зохиолчдын номоо бичиж байсан хотууд

Уран зохиолын гарын авлага

Text: Ж.Чинбат


Зураг:

Шөнө уртсаж, уншлагын цаг нэмэгдлээ. Уран зохиолын хорхойтнууд дуртай номоо аваад орондоо умбах тухай ярьцгаана. Тэгвэл бид танд Оросын уран зохиолын зарим сод төлөөлөгчид хэрхэн бичиж, туурвиж байсан талаар өгүүлье

Уран зохиолд хил хязгаар гэж үгүй. Бид энэ удаад орос зохиолчид гадаад очиж зохиолоо бичсэн хотуудыг сонирхуулахаар боллоо. Эртний сонгодог зохилч, яруу найрагчид шинэ газраас урамтай санаа эрж хайдаг байлаа. Тэд таалагдсан газраа олбол өөрсдийн зохиолоо үргэлжлүүлэн бичиж, эсвэл шинэ санаа нээж олсон нь бидэнд өнөөдөр ном болон үлджээ.  Та ч мөн адил аяллын төлөвлөгөөндөө эдгээр газраас оруулж, цүнхэндээ ганц нэг ном хийж болох юм. 

Сод зохиолчдын номоо бичиж байсан хотууд (фото 1)

Флоренц хот, Достоевскийн хувьд "Бараг л диваажин"

Флоренцид өнгөрөөсөн 7 сар нь Достоевскийн хувьд "сэргэн мандалт" болсон юм. Арно голын эрэг дээр мөрийтэй тоглоомны донтолтоосоо гарах гэж хичээж, эцэг болохдоо бэлдэж, "Солиот" зохиолын сүүлийн бүлгийг бичиж байжээ. Тэрээр Питти талбайн гудамж дахь байрыг хямд үнэ болон Боболи цэцэрлэгт хүрээлэнтэй ойр байсан болохоор нь сонгожээ. Өдөртөө Буондельмонти номын санд цагаа өнгөрөөж шөнөдөө Мышкин болон Настасья Филипповна хунтайж нарын дүр дээр ажилладаг байсан ч байрных нь цонх худалдааны зах руу хардаг байсан тухайгаа тэмдэглэсэн үлдээсэн нь бий. ХХ зууны сод туурвилуудын нэг Солиот романыг төгсгөсөн Флоренц хотод та очвол тэр л эртний цаг шигээ дуу шуугиантайхан угтаж авах болно.  

Замд унших ном: "Солиот"

Сод зохиолчдын номоо бичиж байсан хотууд (фото 2)

Ром хот, Гоголийн хувьд "Сэтгэл дэх төрсөн нутаг"

Гоголь "Ревизор" зохиолоо дуулиантайхан дэлгэсний дараа үзэсгэлэнт Итали руу тайвшралыг эрэн оджээ. Гэхдээ мөнхийн хотод очоод түүнд илүү гайхалтай зүйл тохиолдсон нь "Dead Souls" болон "The Overcoat" зохиолуудынхаа эхний ботиудыг бичсэн явдал юм. Зохиолч амьдралынхаа туршид 11 жил гадаадаар явсан ба ихэнх хугацааг нь Ромд өнгөрөөжээ. Түүн дээр найзууд нь зочлон ирэх үед Гоголь заавал ч үгүй Lepre болон Antico Caffe Greco ресторанд оройн хоол иддэг байжээ. Эхний газар нь өнөөдөр ажиллахаа больсон ч хоёр дах нь харин одоо ч нээлттэй байгаа. Тэгэхдээ Гоголь Ром хотоор зугаалахдаа болгоомжтой байхыг анхууралсан юм шүү. Учир нь Ромд хэсэгхэн зуур ч биш бүр насан туршдаа дурлаж мэдэх гэнэ. 

Замд унших ном: "Rome"

Сод зохиолчдын номоо бичиж байсан хотууд (фото 3)

АНУ, Ильф болон Петровын нүдээр "Ажиглахад сонирхолтой"

"Правда" сонины сурвалжлагчдын 1935-1936 онд капитализм болон жазз хөгжмийн төрсөн нутагт хийсэн аялал нь АНУ-ын талаар бичсэн орос хэл дээрх анхны зохиол "One-storied America"-ын гол үндэс суурийг тавьж өгсөн юм. "Хөрөнгөтний ардчилал", шүүмжлэл гээд хүчтэй сэдвүүдээр баялаг энэ ном 1937 онд бичигдсэн гэх боловч яг жинхэнэ он нь мэдэгддэггүй. Евро Азиас баруун руу хийсэн энэхүү танин мэдэхүйн тэмдэглэл нь сонгодог бүтээл болж чадсан ба сүүлд дахин хянан, найруулжээ. Та хэрэв АНУ-г тэр үеийн жазз хэмнэлээр нь мэдэрч, өөрөөр харахыг хүсвэл энэ номыг сонирхож үзээрэй.

Замд унших ном: "One-storied America"

Сод зохиолчдын номоо бичиж байсан хотууд (фото 4)

Тургеневын "Орос Парис" болон Мөнгөн зууны яруу найрагчид

Тургеневын 38 насандаа Полина Виардотой хайр дурлалын харилцаатай байсан ба энэ нь ч Парист дурлах гол шалтгааны нэг нь юм. Тэрээр Виардогийн араас хотын захад Буживалегийн "Ясени" гэх газар очоод Байрон болон Шекспирийн орчуулган дээр ажиллаж, өөрийн "A Hunter's Sketches" зохиолоо бичжээ.

Тургенев Парист мөнх нойрссон ба түүнтэй салах ёс хийхээр 400 гаруй хүн иржээ. Франц улс Тургеневын бардам, зоригтой, либерал, хэтэрхий чөлөөтэй, хэтэрхий үзэсгэлэнтэй байдлыг өөртөө шингээжээ. XX зууны 20-д оноос Парист орос цагаач нар ихэссэн билээ. Хувьсгалын дараа тухайн эриний гайхалтай төлөөлөгчид буюу Мөнгөн үеийн яруу найрагчдын олонх нь Франц явсан билээ. Тэдний дунд Мережовский болон Гиппиус, Бунин, Куприн, Замятин, Мандельштам, Эренбург нар байсан юм. Тэдгээр зохиолч, яруу найрагчид Монпарнасын "Ротондод" цугладаг байжээ. Цаг хугацаа өнгөрснөөр тэр газар өнөөдөр жуулчдын ресторан болсон ч одоо хүртэл онгод бадраасан мэдрэмж төрүүлдэг хэвээрээ.

Замд унших ном: "A Hunter's Sketches"

Сод зохиолчдын номоо бичиж байсан хотууд (фото 5)

Гүрж-Грибоедов болон Лермонтовын хувьд "Урлагийн болон онгодын газар"

Гүрж рүү цөллөгдсөн нь Лермонтовын хувьд онгодын шинэ эх үүсвэр болсон юм. Та түүний "The Novice", "A Hero of Our Time", "Demon" зэрэг зохиолууд дээр нэмээд Гүржийн зам, Гуд уул, Дарьяалын хавцал болон Кахет номуудыг энэ нутагт байх хугацаандаа ямар гайхалтай сайхнаар дүрслэн бичсэнийг уншиж болно. Цөллөгийнхөө үеэр Лермонтов яруу найрагч Александр Чавчавадзе болон А. Грибоедав нартай танилцсан байна. Гробоедовын хувьд Тифлист (Тбилис) амьдралынхаа хамгийн аз жаргалтай мөчийг өнгөрөөсөн ба гарахаасаа өмнө Тбилискийн театрт тавигдсан "Woe from Wit" инээдмийн зохиолоо бичиж дуусгасан байна.

Гүрж дахь "зохиолчдын" гудамж бол Тбилис дахь Мтацминда уулын Пантеон, нийсэлийн төвд орших Лермонтовын гудамж, Цинандали дахь Чавчавадзегийн байшингууд юм. Хэзээ нэг өдөр та бас энд очих ч юм билүү, санаад аваарай.

Замд унших ном: "Woe from Wit", "The Novice"

 

 

цааш үзэх