Хайх

“Fifty Shades” цувралын шинэ ном гарна

“Fifty Shades” цувралын шинэ ном гарна

Кристиан Грейн өнцгөөс өгүүлнэ

Text: Buro.Mongolia


Зураг:

"Fifty Shades" цуврал номын шүтэн бишрэгчдэд сайхан мэдээ дуулгаж байна. Тoдруулбал тус эротик номын зохиолч Э.Л.Жеймс "Darker: Fifty Shades Darker as Told by Christian" гэх нэртэй шинэ ном гаргах гэж буйгаа өөрийн Instagram хуудсаараа дамжуулан зарлалаа.

Энэхүү ном нь "Fifty Shades Darker" номонд гардаг бүх үйл явдлыг Кристиан Грейн өнцгөөс өгүүлж буйгаараа онцлог болж байна. Ингэснээр бид Кристиан Грейн дүрийг, түүнийг яг хэн бэ гэдгийг илүү дэлгэрэнгүй харах боломжтой болж байгаа юм. Энэ талаар зохиолч Э.Л.Жеймс "Кристиан Грейн толгой дотор яг юу болж байдаг нь үнэхээр гайхалтай. Бид түүний хамгийн хэцүү дурсамжуудыг олж мэдэн, дүрийг илүү гүн гүнзгий судлах болно" гэж ярьжээ. Өмнө нь 2015 онд "Grey: Fifty Shades of Grey as Told by Christian" нэртэй ном гарч байсан бөгөөд анхны номонд гарсан үйл явдлыг Кристианы өнцгөөс өгүүлж байсан билээ.

 

 

 

"Darker: Fifty Shades Darker as Told by Christian" ном 2017 оны арваннэгдүгээр сарын 28-нд АНУ ба Их Британи даяар худалдаанд гарах болно.

Э.Л.Жеймсийн "Fifty Shades" цуврал номонд Анастейша Стил ба Кристиан Грей нарын ээдрээтэй, хайр дурлалын харилцааны тухай өгүүлдэг билээ. Өнгөрсөн сард тус франчайзын гуравдугаар номоос сэдэвлэсэн "Fifty Shades Freed" киноны трейлер цацагдсаныг та бүхэн санаж байгаа биз ээ.

 

 

цааш үзэх