Хайх

Гонкуровын шагналыг Матиас Энар хүртжээ

Гонкуровын шагналыг Матиас Энар хүртжээ

“Луужин” номоороо

Text: Б.Энхжин


Зураг:

Францын хамгийн нэр хүндтэй утга зохиолын шагнал болох Гонкуровын шагналын эзэн тодорлоо

Гонкуровын шагнал нь жил бүр франц хэл дээр бичигдсэн хамгийн шилдэг романыг шалгаруулдаг билээ. Энэ удаагийн шагналыг зохиолч Матиас Энар Ойрхи Дорнодын талаар өгүүлсэн "Луужин" номоороо хүртжээ. Түүний энэхүү ном нь шагнал хүртэж буй арав дахь ном ажээ. Өмнө нь тэрбээр ахлах ангийн сурагчдын тухай бичсэн "Tell Them Of Battles, Of Kings and Elephants" романаар Гонкуров шагнал хүртэж байсан юм. 

Сонирхолтой нь Францын хамгийн нэр хүндтэй уран зохиолын шагналын сан нь 10 евро буюу цэвэр бэлгэдлийн чанартай байдаг. Тиймээс тус шагналыг хүртсэн зохиолчдын хувьд романы хэвлэгдсэн тоо, авах шагналын мөнгөн дүнгээс илүү  уншигчид, хамтрагчдаас ирэх хүндлэл илүү эрхэм байдаг ажээ. 

Гонкуровын шагналыг Матиас Энар хүртжээ (фото 1)

цааш үзэх