Хайх

Грэйс Жонс амьдралынхаа тухай: Дуучин ба загвар өмсөгч эмэгтэйн намтар ном гарна

Грэйс Жонс амьдралынхаа тухай: Дуучин ба загвар өмсөгч эмэгтэйн намтар ном гарна

Хуучны дурсамжууд


Зураг: Buro 24/7 Russia

Өмнө нь Грейс Жонс хэзээ ч дурсамжаа бичихгүй гэж хэлсэн ч бидэнд аз тохиолоо. Тэрбээр амлалтаа цуцалж, загварын тайзан дээгүүр алхах, Энди Уорхолтой найз байх ямар байсан талаараа бидэнд дэлгэж байна

Грейс Жонсын түүхүүд уйтгартай байхгүй нь лавтай. Нью-Йоркоос Парис уруу нүүж очсон тэрбээр эрэлт хэрэгцээтэй загвар өмсөгч байж, Ив Сэн Лораны загварын тайзнаа алхаж, Vogue зэрэг шилдэг сэтгүүлүүдийн нүүрэнд гардаг байлаа. Европыг байлдан дагуулсныхаа дараа Жонс Америкт эргэн ирж хөгжмийн карьер дээрээ ажиллаж эхэлжээ. Амьдрал үргэлжлэн, түүний цомгууд амжилт олж, Энди Уорхолын хамтаар Studio 54-ийн байнгын үйлчлүүлэгчдын нэг болжээ. Уорхол болон Грейс Жонс хоёр зөвхөн амралтын цагаа хамт өнгөрөөхөөс гадна цуг ажиллаж амжсан байна.

Намтардаа Жонс өөрийн жүжигчний карьераа ч дурьдах бизээ. Тэрбээр Бонд цуврал киноны "Аллагыг харах нь" гэх ангид нь Рожер Муртэй хамт тоглосны зэрэгцээ "Зэрлэг Конанд" кинонд Арнольд Шварценеггертэй нэг бичлэгт гарсан юм.

Грэйс Жонсын дурсамж 9-р сарын 29-нөөс борлогдож эхлэх ба ном гарах хүртэлх хүлээлтийг таатай болгохын тулд дуучны үзүүлбэрийг хамтдаа үзэцгээе.

цааш үзэх