Хайх

Дэлхийн сонгодог зохиолуудыг Instagram-аар дамжуулан унших боломжтой боллоо

Дэлхийн сонгодог зохиолуудыг Instagram-аар дамжуулан унших боломжтой боллоо

Цахим хувьсгал

Text: Buro.Mongolia


Амьдралын салшгүй нэг хэсэг болсон олон нийтийн сүлжээг хэрхэн өөртөө ашигтай байдлаар хэрэглэх вэ? Instagram-ийн stories хэсэгт бид хэн нэгний селфи эсвэл хоолны зургийг л олж хардаг байсан бол одоо ном унших боломжтой боллоо.

Нью-Йорк хотын нийтийн номын сан (НХННС) цахим хэлбэрээр ном унших аргад хувьсгал хийлээ. Тодруулбал Нью-Йорк хотын нийтийн номын сан "Insta Novels" гэх шинэ буланг Instagram-ийн "stories" хэсэгт нэмсэн ба уг булангаар дамжуулан дэлхийн сонгодог зохиолуудыг унших боломжтой боллоо. Одоогийн байдлаар Льюис Кэрроллын алдарт "Алиса гайхамшгийн оронд" зохиол нийтлэгджээ.

 

 

Түүнчлэн "Insta Novels" хэсэгт зохиолтой уялдсан нүд баясгах сонирхолтой бичлэгүүд давхар орох бөгөөд уг бичлэгүүдийг Нью-Йорк хотод байрлалтай "Mother" бүтээлч агентлаг хариуцан ажиллаж байна.

Дэлхийн сонгодог зохиолуудыг Instagram-аар дамжуулан унших боломжтой боллоо (фото 1)

"Instagram тавцан өөрсдөө ч мэдэлгүй цахим номын сангийн төгс хэлбэрийг бүтээсэн ба stories-оор дамжуулан ном унших нь маш хялбар байх болно" хэмээн Mother агентлагийн үүсгэн байгуулагч ярилаа. "Insta Novels"-т нийтлэгдсэн зохиолууд уншихад төвөггүй Georgia фонтоор бичигдсэн бөгөөд нэг хуудсанд ойролцоогоор 4-5 өгүүлбэр багтах ажээ. Хэрэв та Insta Novels-ийг уншихыг хүсвэл яг одоо @nypl хуудсыг дагаарай.

Дашрамд дурдахад, ирэх сард Франц Кафкагийн "Хувирал" тууж, Шарлотт Перкинс Гилманы "Шар ханын цаас" өгүүллэгүүд цацагдахаар болжээ.

Дэлхийн сонгодог зохиолуудыг Instagram-аар дамжуулан унших боломжтой боллоо (фото 2)

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх