Хайх

Дизайнер Жонатан Андерсон ном гаргана

Дизайнер Жонатан Андерсон ном гаргана

Эхлэл нь тавигдсан

Text: Buro.Mongolia


Английн загвар зохион бүтээгч Жонатан Андерсон Лондон хотод өөрийн шинэ төслөө эхлүүлжээ. Түүний энэхүү төсөл нь J.W Anderson-ы архивт хадгалагдаж байсан зургийн цуглуулгаас бүрдсэн номны нээлтээр эхэлж байна

Шинэ онд Жонатан Андерсон биднийг олон шинэ мэдээгээр баярлуулах гэж байна. Тэр Лондонд шинээр J.W Anderson Workshops урлангаа нээж, одоогоор олон уран бүтээлчидтэй хамтран ажиллаж байгаа юм. Түүнтэй хамгийн түрүүнд нийтлэлч Луис Венегас хамтарч, шинэ номоо танилцууллаа.  Луис Венегас нь Fanzine137, EY! Magateen болон Candy сэтгүүлүүдийг нийтлэн гаргадаг бөгөөд, Андерсон түүнийг шинэ үеийн нийтлэгч хэмээн нэрлэдэг юм. Уран бүтээлчид хамтдаа "The Rain In Spain Stays Mainly In The Plain" нэртэй зургийн ном дээр ажилласан байна. Андерсон ном бүтээх үйл явцад огт оролцоогүй ба Венегаст бүхнийг өөрийнхөөрөө хийх бүрэн эрх чөлөөг олгожээ. Тиймээс Венегас, архиваас өөрт таалагдсан эд зүйлсийг сонгон авч, өөрийн төрсөн хот болох Мадридын гудамжинд зураг авалтаа хийжээ. Тэдний бүтээсэн зургийн цомог маргааш, J.W Anderson Workshops-д нээлтээ хийх юм байна. Тус ном нь 130 хуудастай, 500 хувь л хэвлэгдэж байгаа бөгөөд ном бүрт зурагт хуудас болон наадаг зураг дагалдана гэжээ. Мөн "The Rain In Spain Stays Mainly In The Plain" номыг яг одоо урьдчилан захиалан авч болох юм байна.

цааш үзэх