Хайх

Мухаммед Алигийн тухай шинэ ном гарна

Мухаммед Алигийн тухай шинэ ном гарна

Нөхөрлөл

Text: Buro.Mongolia


Сэтгүүлч Дэвис Миллерийн шинэ номонд Мухаммед Али болон түүний нөхөрлөлийн талаар өгүүлнэ

Энэхүү шинэ номонд Мухаммед Алигийн тухай өмнө нь огт дэлгэгдэж байгаагүй олон зүйлийг өгүүлжээ. Номын зохиолч Дэвис Миллер, Мухаммед Али хоёр он удаан жил нөхөрлөсөн бөгөөд тэдний дурсамж болон Алигийн ховор зургуудаас энэ ном бүрджээ. Тэдний анх 1988 оны гуравдугаар сард, Алигийн ээжийн гэрт хөгжилтэйгээр танилцаж байсан бөгөөд тэр талаар номонд ийнхүү бичсэн байна. 

Мухаммед Алигийн тухай шинэ ном гарна (фото 1)

"Би угаалгын өрөөний хаалгыг хаах зууртаа хажууханд минь ажил хэрэгч загварын маш том гялалзсан хос хар гутал байхыг олж харлаа. Энэ гутал Алигийнх байв. Намайг гарч ирсний дараа ч өнөөх гутал байрандаа байж байв. Би итгэлгүйхэн хаалга тогшив. Хажуугийн өрөөнөөс инээлдэх чимээ гарч байгааг би маш тодоор сонслоо. Хэд хэдэн удаа чангаар тогшсон боловч хариу алга. Ингээд л яахаа мэдэхгүй гацаж дээ хэмээн бодож байтал хаалга зөөлхөн онгойж, чангаар инээн том том алхалж буй Алийг би олж харсан юм. Намайг булангаас цухуйх үед Али өрөөнөөс үсрэн над дээр ирээд гижигдэж эхлэв. Сахилгагүй хүүхдийн мишээсэн дүр нь түүний аварга том биеэс цухуйн ил гарсан нь тэр аж. Үүний дараагаар миний санаж буй зүйл бол Али намайг яг л нялх хүүхэд мэт гар дээрээ бөмбөг шиг хумин тоглож байх зуур миний хоёр нүднээс инээдээ барьж ядсан нулимс урсаж, харин түүний ах Рахаман Алийг чи ч ёстой галзуу юмаа хэмээн дооглож байсан юм." 

Та номыг цаашид дэлгэрэнгүй уншиж, Мухаммед Алитай улам ойртохыг хүсвэл Амазон сайт дахь номын хаягаар зочлон худалдан аваарай.

 

цааш үзэх