Хайх

Небьюла наадам: 2018 оны шилдэг уран зөгнөлт зохиолууд

Ирээдүйд тайз дэлгэцийн бүтээл болон амилах магадлалтай зохиолууд

Небьюла наадам: 2018 оны шилдэг уран зөгнөлт зохиолууд

Text: Бюро 24/7

Шинжлэх ухаан болон уран зөгнөлт зохиолын шилдгүүдийг шалгаруулдаг Небьюла наадмын ялагчид тодорлоо. Тус наадмыг Америкийн шинжлэх ухаан, уран зөгнөлт зохиолчдын холбооноос 1966 оноос хойш тасралтгүй зохион байгуулж байгаа билээ.

Энэхүү наадамд зохиолчид шилдэг роман, шилдэг тууж, шилдэг туурь, шилдэг өгүүллэг болон шилдэг кино зохиол гэсэн таван төрөлд өрсөлддөг ба ирэх жилээс шилдэг видео тоглоомд зориулсан зохиол гэх шинэ төрөл нэмэгдэх болно.

Өмнө нь тус наадамд та бидний сайн мэдэх "Game of Thrones" зохиол 1998 оны шилдэг, "Annihilation" зохиол 2015 оны шилдгээр шалгарч байсан бол "Doctor Strange", "West World" зэрэг зохиолууд хоорондоо өрсөлдөж байсан удаатай. Тус наадмын шилдэг бүтээлүүд ирээдүйд тайз дэлгэцийн бүтээл болж амилдаг учир уншигчид наадмаас шалгарсан бүтээлүүдийг шимтэн унших дуртай байдаг билээ. Ингээд та бүхэндээ Небьюла наадмын 2018 оны шилдэг бүтээлүүдийг танилцуулж байна.

Небьюла наадам: 2018 оны шилдэг уран зөгнөлт зохиолууд (фото 1)

Шилдэг роман: "The Stone Sky" Жемисин Нора

Зохиолч Жемисин Норагийн "The Stone Sky" роман шилдгээр шалгарлаа. Энэхүү бүтээл нь дэлхийн сүйрлийг зөгнөсөн Broken Earth цувралын гурав дахь буюу сүүлийн боть юм. 

Небьюла наадам: 2018 оны шилдэг уран зөгнөлт зохиолууд (фото 2)

Шилдэг тууж: "All Systems Red" Марта Уиллс

Хэсэг эрдэмтдээс бүрдсэн экспедицийн баг харь гариг дээр судалгааны ажил явуулж байтал тэдний нэг гишүүн харийн амьтны дайралтад өртөнө. Харин азаар түүнийг нэгэн робот хамгаалж амьд үлдэх ч робот эцэстээ эсрэг дүр болж хувирдаг тухай өгүүлэх шинжлэх ухааны зохиол шилдгээр шалгарлаа.

Небьюла наадам: 2018 оны шилдэг уран зөгнөлт зохиолууд (фото 3)

Шилдэг туурь: "A Human Stain" Келли Робсон

Энэ зохиол нь аймшгийн үйл явдлыг уран яруу байдлаар бичсэн нь уншигчдад ихээхэн таалагдаж, тус зохиолыг шилдгээр шалгарахад нөлөөлжээ. Зохиол Их Британийн нэгэн цагаач иргэн алс хол байрлах шилтгээнд найзынхаа өнчин зээ хүүг асрахаар очтол түүнд хачин жигтэй зүйлс тохиолдсоноор эхэлнэ.

Небьюла наадам: 2018 оны шилдэг уран зөгнөлт зохиолууд (фото 4)

Шилдэг кино зохиол: “Get Out” Жордан Пил

Шилдэг кино зохиол төрлийн ялагчаар ижил төрөлд энэ жилийн Оскарын шагналыг хүртсэн Жордан Пилийн триллер зохиол "Get Out" шалгарчээ.

 

Небьюла наадам: 2018 оны шилдэг уран зөгнөлт зохиолууд (фото 5)

 

Залууст зориулсан шилдэг тууж: " The Art of Starving" Сэм Миллер

Зохиолын гол дүр Мэтт хэд хоног юу ч идсэнгүй. Тэрээр маш их өлсөж байсан ч огтхон ч юм идэхийг хүсэхгүй. Учир нь түүний гэдэс өлсгөлөн байх тусам тэрээр цаг хугацаа болон орон зайгаар шилжих чадвартай болдог. Тэрээр маш их өлсөж байсан ч үүнийгээ ашиглан сургууль дээр нь гарсан нэгэн хэргийн нууцыг олж мэдэхийг зорино. Залуу зохиолч Сэм Миллерийн энэхүү зохиол нь маш хөгжилтэй мөн нууцлаг хирнээ нөхөрлөл, хайрын тухай сонирхолтой байдлаар хүүрнэсэн нь олны таашаалд нийцжээ.

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

  • Зураг:

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх