Хайх

Орост хамгийн их эрэлттэй байсан арван ном тодорлоо

Орост хамгийн их эрэлттэй байсан арван ном тодорлоо

Акунин ч багтсан

Text: Ж.Чинбат


Утга зохиолын өлгий нутаг болсон Орос оронд өнгөрч буй 2015 онд хамгийн их эрэлттэй байсан номуудыг хэвлэлийн газруудын тоон мэдээлэл дээр үндэслэн гаргажээ

Алтан, Мөнгөн үеийн зохиолч, яруу найрагчдаараа алдартай Оросын ард түмэн орчин үед ямар төрлийн ном уншиж байгааг сонирхоцгооё. Борлуулалтаараа тэргүүлсэн эхний гурван номонд Борис Акунины "Усан гариг" (Эраст Фандорины түүхийн үргэлжлэл), Энди Вейерийн "Ангараг гарагийн хүн" болон Жон Грины "Бидний оддын алдаа" номууд оржээ. Түүнчлэн эхний аравт Дмитрий Глуховскийн "Метро-2035", Грегори Дэвид Робертсын "Шантарам", Жорж Оруэллын "1984", Донна Тартын "Алгар шувуу" болон Харпер Лийн "Ятга шаазгайг устга" зэрэг номууд багтсан байна. 

цааш үзэх