Хайх

Патти Смит шинэ номнууд бичиж байна

Патти Смит шинэ номнууд бичиж байна

Дурсамж, адал явдалт зохиол, шүлгийн түүвэр болон бусад

Text: Б.Амина


Зураг:

Патти Смитт Just Kids номныхоо үргэлжлэл M Train намтар номоо гаргаж амжаагүй байхдаа хэдийнэ дахин шинэ номнууд бичиж эхэлснээ ярьлаа

Патти Смит залуу байхдаа уншихыг хүсдэг байсан өсвөр насны хайр дурлалын зохиол, адал явдалт түүх, мөн шүлгийн түүвэр болон дурсамж номоо бичнэ гэлээ. Энэ тухайгаа тэрбээр The New Yorker сэтгүүлийн ерөнхий редактор, зохиолч, сэтгүүлч Дэвид Ремникд ярьсан байна. Тэдний уулзалт The New Yorker Festival-ийн үеэр болсон бөгөөд Смит уран зохиол дахь төлөвлөгөөгөө дурьджээ. "Би үргэлж ажиллаж байдаг. Надад нийтлэгдээгүй бичвэрүүд тонн, тонноороо бий" хэмээн дуучин хэлсэн байна. Тэрбээр яриа хийгээд зогсохгүй мөн Дэвид Ремникийн хамт Because The Night дуугаа хамт дуулсныг доорх бичлэгээс үзээрэй.

цааш үзэх