Хайх

Шинэ ном: Fifty Fashion Designers, One City

Нэг хотоос гаралтай 50 дизайнерын тухай

Шинэ ном: Fifty Fashion Designers, One City
Их Британийн нийслэл Лондон хот бол дэлхийн загварын нийслэл гэгддэг дөрвөн том хотын нэг учраас эндээс үе, үеийн шилдэг загвар зохион бүтээгчид төрөн гарсан байдаг. Одоо харин тэдний амьдрал, уран бүтээлтэй бид ганцхан номоор дамжуулан танилцах боломжтой боллоо

Лондон хотоос гаралтай алдартай дизайнеруудыг та хуруу даран тоолбол Пол Смит, Стелла МакКартни, Эрдэм, Симона Роша гээд маш гайхамшигтай хүмүүсийг нэрлэх болно. Тэгвэл тэднийг нэг дороос хамгийн шилдэг бүтээлүүдтэй нь хамт үзье гэвэл "Fifty Fashion Designers, One City" ном байхад л хангалттай. Сүүлийн хагас зуун жилийн хугацаанд Лондон хотоос төрөн гарсан 50 шилдэг дизайнерын амьдрал, уран бүтээлийг нэгтгэсэн энэхүү номыг Porter сэтгүүлийн редактор Таня Фэйрэс, Их Британийн Vogue сэтгүүлд булан хөтлөж,  style.com-д загварын шүүмж бичдэг Сара Моуэр нар хамтран бүтээжээ. Тэдний ачаар олон арван жилийн турш дэлхийн чиг хандлагыг тодорхойлж буй дизайнеруудын сод туурвилууд нэг дор цугларчээ.

Их Британийн орчин үеийн загварын түүх, философи, чамин тансаг байдлыг харуулсан энэхүү ном нийт 608 нүүр хуудас, 430 өнгөт зураг, хатуу хавтастай гарсан ба 69 паундын үнэтэй худалдаалагдаж байна. 

Бюро 24/7

  • Зураг:

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх