Хайх

Лондонд The Man Booker шагналын ялагчийг зарлалаа

Лондонд The Man Booker шагналын ялагчийг зарлалаа

Жил тутмын шагнал гардуулах ёслол

Text: Б.Амина


Зураг:

Лондонд The Man Booker шагналын энэ жилийн ялагчийг зургаан нэр дэвшигч дундаас тодрууллаа

Энэ жилийн The Man Booker шагналын эзнээр A Brief History of Seven Killings  номыг бичсэн Ямайкийн зохиолч Марлон Жеймс тодорлоо. Уран бүтээлд Ямайкийн түүхэн дэх гол үйл явдлуудыг дүрсэлдэг бөгөөд үүний дотор Боб Марли ч оржээ. Энэ жилийн шагналын эзнийг зургаан нэр дэвшигчээс сонгосон байна. Жагсаалтад Марлон Жеймсээс гадна мөн Том МакКартни (Satin Island), Санжив Сахота (The Year of the Runaways), Энн Тайлер (A Spool of Blue Thread), Ханья Янагихара (A Little Life) болон Шигози Обиома (The Fishermen) зохиолчид оржээ. 

Лондонд The Man Booker шагналын ялагчийг зарлалаа (фото 1)

Дашрамд дурдахад уг шагналыг 1969 оноос (1968 онд бий болсон) англи хэл дээр бичсэн уран бүтээлд гардуулдаг болсон. Мөн The Man Booker шагналыг зөвхөн Их Британи зохиолчид, эсвэл өмнөх колони байсан улсын иргэн болон Ирланд зохиолчид хүртэх эрхтэй байсан бол 2014 оноос тавигдах шаардлагад өөрчлөлт оржээ. Одоо шагнал болон 50 мянган фунтыг англи хэл дээр бичиж Их Британид зохиолоо гаргасан ямар ч зохиолч хүртэх боломжтой болсон байна.

Лондонд The Man Booker шагналын ялагчийг зарлалаа (фото 2)

цааш үзэх