Хайх

Томми Хилфигер дурсамж номоо бичлээ

Томми Хилфигер дурсамж номоо бичлээ

Аз жаргалтай

Text: Buro.Mongolia


Хэдэн өдрийн өмнө 65 насны төрсөн өдрөө тэмдэглэсэн Томми Хилфигер өөрийн дурсамжаа бичиж дуусчээ. American Dreamer нэртэй энэхүү ном нь ирэх арваннэгдүгээр сард худалдаанд гарах юм байна

Томми Хилфигер энэхүү номондоо өөрийн хүүхэд нас, загварын ертөнцөд ажиллаж эхэлсэн үе болон загварын эзэнт гүрнээ бий болгосон талаараа хуваалцах юм. Тэрээр 1970-аад оны үеийг их чухалчилж байлаа. Загвар зохион бүтээгч хэлэхдээ, "Тэр үе их гайхалтай цаг хугацаа байсан. Бид Studio 54 болон Max's Kansas City-д байнга өнждөг сөн. Тэнд бүх л зүйл байсан" хэмээн ярьжээ.
Мөн түүний хэлж буйгаар дурсамжаа бичих нь олон сар үргэлжилсэн сэтгэлзүйн эмчилгээ болж өгсөн гэнэ. Тэрээр "Миний мэргэжлийн төдийгүй, хувийн амьдралын замналыг тодорхойлсон чухал агшнуудыг эргэн санах нь гайхамшигтай байсан шүү" гэжээ.

American Dreamer номны нээлт 2016 оны 11-р сарын 1-нд төлөвлөгдсөн байгаа бөгөөд одоогоор Томми Хиллфигер дурсамжынхаа нүүр хуудсыг л танилцуулаад байна. Харин тус номны зураг авалтыг хөрөг зургаараа алдартай Канадын нэрт зурагчин Ричард Фиббс хийсэн байна.

цааш үзэх