Хайх

Valentino -гийн шинэ ном Ром хотын тухай болон өөрийн өвийн тухай өгүүлнэ

Valentino -гийн шинэ ном Ром хотын тухай болон өөрийн өвийн тухай өгүүлнэ

Mirabilia Romae

Text: Б.Амина


Зураг:

Valentino загварын ордон болон Ромын түүхийн дурсгалд зориулсан шинэ ном худалдаанд гарчээ. Тус ном 400 хуудастай бөгөөд зурагчин Лазиза Хаманигийн гайхалтай бүтээлүүд 300 хуудсанд нь багтжээ

Брэндийн бүтээлч захирал Пьерпаоло Пиччоли болон Мария Грация Кьюри нар шинэ "Valentino: Mirabilia Romae" нэртэй номоо танилцууллаа. Тус ном нь Италийн нийслэлтэй салшгүй холбоотой загварын ордны тухай өгүүлнэ. Тэд номны удиртгалдаа хот болон брэндэд хайраа илэрхийлж "Бид дэлхий ертөнцийг Ромгүйгээр мөн Валентиногүйгээр төсөөлж чадахгүй. Ром шиг ийм гайхалтай хотод ажиллаж, амьдрах нь уран бүтээлд нөлөөлөхгүй байна гэдэг боломжгүй. Бид яг л өдөр бүр музей орж буй мэт байдаг" хэмээн брэндийн үзэл сурталчид бичжээ.

400 хуудастай номны эхний хэсэгт Valentino даашинзуудын нарийвчлал, загварын ордны архив, архитектурын барилгууд болон зурагчин Лазиза Хаманигийн дуранд буусан Мария Грация Кьюри болон Пьерпаоло Пиччолын бусад зүйлс багтжээ.

Урлаг судлаач Франческо Бонамийн туурвисан энэхүү номыг 250 доллараар худалдан авах боломжтой ажээ.

Valentino -гийн шинэ ном Ром хотын тухай болон өөрийн өвийн тухай өгүүлнэ (фото 1)

цааш үзэх