Хайх

Блейк Лайвли болон Жюльет Бинош нар Канны кино наадмын улаан хивсэн дээр

Гурав дах өдөр

Блейк Лайвли болон Жюльет Бинош нар Канны кино наадмын улаан хивсэн дээр
Côte d'Azur-т Канны кино наадмын гурав дах өдөр үргэлжилж наадмын улаан хивсэн дээр одуудын цуваа тасарсангүй

Европын хамгийн чухал кино наадмын гурав дах өдөр Жюльет Бинош болон Фабрис Лукини нарын тоглосон, найруулагч Брюно Дюмоны "Slack Bay" нэртэй кино дэлгэцнээ гарлаа. Жюльет Биношийн хувьд өмнө нь шилдэг туслах дүрийн эмэгтэй жүжигчнээр Оскарын шагнал авч байсан бол, 2010 онд Канны кино наадмаас мөн шилдэг эмэгтэй жүжигчний шагналыг хүртсэн билээ. Тэрээр энэ жилийн Канны кино наадмын улаан хивсэн дээр Францын жүжигчин Жан-Люк Винсены хамтаар гарч ирсэн байна.

"Slack Bay" киноны нээлтэнд Блейк Лайвли, Айшвария Рай, Шерил Коул болон бусад алдартнууд ирсэн харагдлаа. Харин жүжигчин Блейк Лайвли энэ өдөр "The Shallows" нэртэй хоёр дах киногоо Канны кино наадамд танилцуулжээ.

Блейк Лайвли болон Жюльет Бинош нар Канны кино наадмын улаан хивсэн дээр (фото 1)Блейк Лайвли болон Жюльет Бинош нар Канны кино наадмын улаан хивсэн дээр (фото 2)Блейк Лайвли болон Жюльет Бинош нар Канны кино наадмын улаан хивсэн дээр (фото 3)Блейк Лайвли болон Жюльет Бинош нар Канны кино наадмын улаан хивсэн дээр (фото 4)Блейк Лайвли болон Жюльет Бинош нар Канны кино наадмын улаан хивсэн дээр (фото 5)Блейк Лайвли болон Жюльет Бинош нар Канны кино наадмын улаан хивсэн дээр (фото 6)

Бюро 24/7

  • Зураг:

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх