Хайх

Канны кино наадамд зориулсан Chopard Wild Party үдэшлэгт ирсэн зочид

Канны кино наадамд зориулсан Chopard Wild Party үдэшлэгт ирсэн зочид

Адриана Лима, Кейт Мосс, Кендалл Женнер болон бусад

Text: Buro.Mongolia


Зураг:

Үнэт эдлэлийн Chopard брэнд олон жилийн турш Канны кино наадмын түнш хийж байгаа. Тэд одуудын гоёлыг урлаад зогсохгүй, мөн тусгай үдэшлэг ч зохион байгуулдаг. Тэгвэл өчигдөр далайн эрэг дагуу орших Круазет хэмээх гудамжинд Chopard-ын ээлжит үдэшлэг болж өнгөрлөө

Chopard-ын үдэшлэг нэрнээсээ эхлээд л ямар болох нь тодорхой байлаа. Тансаг амьдрал болон зугаа цэнгэлд дуртай хүмүүс Wild Party үдэшлэгт оролцохгүй өнгөрөөж чадсангүй бололтой. Ямартаа ч, энэхүү үдэшлэгт маш олон одууд цугларчээ. Тухайлбал, Кейт Мосс өөрийн дүү Лоттигийн хамт, Адриана Лима шинэ найз залуутайгаа, Крис болон Кендалл Женнер, Наташа Поли, Поппи Делевинь болон бусад алдартнууд хүрэлцэн иржээ. Мөн үдэшлэгт ирсэн зочдыг угтахаар Chopard-ын үнэт эдлэл зүүж, Elie Saab-ын даашинз өмссөн загвар өмсөгчид зогсож байв.

Chopard Wild Party үдэшлэгт дуучин Дайана Росс дуулсан нь маш том гэнэтийн бэлэг болжээ. Үдэшлэгийн зочид түүний 1980-аад оны хит дуунууд дээр бүжиглэж, I Will Survive хэмээн дуулцгааж байлаа. Харин дараагаар нь тэд DJ Марк Ронсоны орчин үеийн хэмнэлтэй дуунуудыг сонсож, хөгжилдсөн байна.

Канны кино наадамд зориулсан Chopard Wild Party үдэшлэгт ирсэн зочид (фото 1)Канны кино наадамд зориулсан Chopard Wild Party үдэшлэгт ирсэн зочид (фото 2)Канны кино наадамд зориулсан Chopard Wild Party үдэшлэгт ирсэн зочид (фото 3)Канны кино наадамд зориулсан Chopard Wild Party үдэшлэгт ирсэн зочид (фото 4)Канны кино наадамд зориулсан Chopard Wild Party үдэшлэгт ирсэн зочид (фото 5)Канны кино наадамд зориулсан Chopard Wild Party үдэшлэгт ирсэн зочид (фото 6)Канны кино наадамд зориулсан Chopard Wild Party үдэшлэгт ирсэн зочид (фото 7)Канны кино наадамд зориулсан Chopard Wild Party үдэшлэгт ирсэн зочид (фото 8)Канны кино наадамд зориулсан Chopard Wild Party үдэшлэгт ирсэн зочид (фото 9)Канны кино наадамд зориулсан Chopard Wild Party үдэшлэгт ирсэн зочид (фото 10)

цааш үзэх