Хайх

2016 онд хамгийн их хүлээлттэй байгаа 22 кино

2016 онд хамгийн их хүлээлттэй байгаа 22 кино

Инээдмийн, эмгэнэлт, аймшгийн, утга уянгын

Text: Г.Тэмүүлэн


Зураг:

Биднийг 2016 онд Вуди Аллен, Педро Альмодовар мөн Коэны ах дүүсийн шинэ бүтээлүүд, Оддын дайны ээлжит анги гэх мэт олон шинэ кино хүлээж байна. Харин эдгээр кинонууд Улаанбаатарын театруудаар гарна гэдэгт найдах л үлдлээ

Deadpool
Хэзээ: Хоёрдугаар сарын 11

2016 онд хамгийн их хүлээлттэй байгаа 22 кино (фото 1)

Marvel-ын хамгийн хорлонтой, сахилгагүй хурц хэлтэй баатар кино хувилбартай боллоо. Киноны гол дүр өөрийгөө туршилтанд орсноор зэрэмдэг болсон ч ер бусын хүчтэй гэдгээ мэднэ. Тэрээр өөрийн найз бүсгүйгээ авран далимдаа дайснуудыг хомроглон устгана. 

Hail, Caesar!

Хэзээ: Гуравдугаар сарын 3

2016 онд хамгийн их хүлээлттэй байгаа 22 кино (фото 2)

Холливүүдын алтан үеийн тухай өгүүлэх, Коэны ахан дүүсийн бүтээсэн инээдмийн кино. Киноны дүрүүдэд Жона Хилл студийн нягтлан, Скарлетт Иоханссон буруу үед жирэмсэлсэн жүжигчин, Жорж Клуни зүгээр л тэнэг амьтны дүрд тоглодог байна. Коэны ах дүүсийн урьд нь хийж байсан кинонууд ч мөн адил ухаан муутай дүрүүдтэй байсан учир энэ удаад ч бас өмнөх амжилтуудаа давтана гэдэгт итгэлтэй байна.

Batman V Superman: Dawn of Justice

Хэзээ: Гуравдугаар сарын 24

2016 онд хамгийн их хүлээлттэй байгаа 22 кино (фото 3)

Хэнри Кавилл Супермэны дүрд тоглосон нь үнэхээр гайхалтай хэрэг. Тэгэхдээ харин Бен Аффлек дүрдээ хэр сайн тоглосон бол. Дээр нь Лекс Люторын дүрд Жесси Айзенберг тоглосон нь киног үзэх бас нэгэн чухал шалтгаан болно.

Captain America: Civil War

Хэзээ: Тавдугаар сарын 5

2016 онд хамгийн их хүлээлттэй байгаа 22 кино (фото 4)

Удахгүй гарах шинэ анги дээр Iron Man, Captain America нар зөрчилдөөний улмаас бие биенээ сөрөх хэрэг гарна. Түүнчлэн энэ анги дээр Ant Man, Black Widow, Spider Man зэрэг Marvel-ын баатрууд гарч ирэх болно.

X-Men: Apocalypse

Хэзээ: Тавдугаар сарын 19

2016 онд хамгийн их хүлээлттэй байгаа 22 кино (фото 5)

Ер бусын хүчтэй хүмүүсийн тухай өгүүлдэг дуусдаггүй бас нэгэн кино бол X-Men. Кино хэдий олон анги гаргасан ч гэлээ шинэ анги гарах тутамд ашиг орлого нь улам нэмэгдсээр байгаа. Энэ удаад Хью Жекманаас бусад бүх жүжигчид шинэ ангид эргэн ирэх юм байна. Харин киноны гол хорон санаатнаар Апокалипсис нэртэй эртний мутант гарч ирнэ.

Midnight Special

Хэзээ: Нээлтээ хийх хугацаа тодорхойгүй

2016 онд хамгийн их хүлээлттэй байгаа 22 кино (фото 6)

Жефф Николс нь Америкийн бие даасан кино бүтээгчдийн бас нэгэн найдвар болсон найруулагч юм. Тэрээр дөрвөн жилийн өмнө "Mud" киног хийсэн бөгөөд энэ кино нь Мэттью МакКонахигийн жүжигчний карьерыг өөр түвшинд аваачсан гэдэг. Тэгвэл одоо тэрээр ер бусын хүчтэй хүүхдийн талаар өгүүлэх шинэ киногоо танилцуулах гэж байна. Кинонд хүүгээ бусдаас онцгой чадвартай гэдгийг мэдсэн нэгэн аав хүүхдээ тусгай ажилтнуудаас нуухыг хичээнэ. Кинонд Жоэл Эдгертон, Кирстен Данст, Майкл Шеннон, Адам Драйвер зэрэг жүжигчид тоглосон байна.

Julieta

Хэзээ: Нээлтээ хийх хугацаа тодорхойгүй

2016 онд хамгийн их хүлээлттэй байгаа 22 кино (фото 7)

Ухаан санаа нь самуурсан эмэгтэйн өмнөх амьдралд ямар нэгэн нууц хадгалагдаж байна. Харин тэр нууц хэр сэтгэл хөдөлгөх бол? Киноны найруулагч Педро Альмодоварын хэлж байгаагаар "Julieta" бүтээл нь түүний эмэгтэйчүүдийн төрлийн кинонд буцаж ирж байгаагийн тод илрэл гэжээ. Тэрбээр өмнө нь "The Skin I Live In" киног хийж, олны сайшаалыг хүртэж байсан юм.

Ghostbusters

Хэзээ: Зургаадугаар сарын 28

2016 онд хамгийн их хүлээлттэй байгаа 22 кино (фото 8)

Билл Мюррей сүнсний ангуучдын дараагийн ангид тоглохоос татгалзсан учир Universal студи киног шинэчлэн, гол дүрүүдийг эмэгтэй болгон хувиргасан байна. Тэдний дунд Кристен Уиг болон Мелисса МакКарти нар орсон бөгөөд тэд хэр зэргийн инээдтэй зүйлс үзүүлэхийг бид ирэх зун үзэцгээнэ. Дашрамд дурдахад Билл Мюррэй ор мөргүй яваагүй бөгөөд киноны багахан хэсэгт гарч ирэх юм байна.

Star Trek Beyond

Хэзээ: Долоодугаар сарын 21

2016 онд хамгийн их хүлээлттэй байгаа 22 кино (фото 9)

Жей Жей Абрамс Оддын дайны сүүлийн ангийг хийгээд завгүй байсан тул, The Fast and the Furious цувралын продюсероор ажиллаж байсан Жастин Лин Star Trek-ийн гуравдугаар хэсгийг найруулжээ. Энэ удаад хөлгийн багийнхан аргагүй эрхэнд учир битүүлэг гараг дээр газардах бөгөөд Идрис Эльбагийн тоглосон дайсантай тулалдах юм байна.

Jason Bourne-ы тухай тав дах кино

Хэзээ: Нээлтээ хийх хугацаа тодорхойгүй

2016 онд хамгийн их хүлээлттэй байгаа 22 кино (фото 10)

Гол дүрд нь Жерреми Реннерийн тоглосон "Bourne Legacy" төдийлэн амжилт олж чадаагүй тул Мэтт Дэймоныг буцаан авчрахаар шийджээ. Одоогоор киноны нэр тодорхойгүй байгаа ч эмэгтэй гол дүрд Алисия Викандер тоглох юм байна. Мэтт Дэймоны хэлж буйгаар бол киноны үйл явдал Сноудены дараагийн үед өрнөнө гэнэ.

Suicide Squad

Хэзээ: Наймдугаар сарын 4

2016 онд хамгийн их хүлээлттэй байгаа 22 кино (фото 11)

Энэхүү киноны гол онцлог нь гол дүрүүд нь жирийн баатрууд биш харин эсрэг дүрийн баатрууд юм. Deadshot, Joker, Harley Quinn-ий дүрүүдэд, Уйлл Смит, Жаред Лето, Марго Робби нар тоглосон байна. Киноны үйл явдалд гэмт хэрэгтнүүдийг суллан биелэгдэшгүй даалгаварт явуулах болно. 

The Nice Guys

Хэзээ: Нээлтээ хийх хугацаа тодорхойгүй

2016 онд хамгийн их хүлээлттэй байгаа 22 кино (фото 12)

Скорсезегийн кинон дээр гангстеруудыг сайн залуус гэдэг бол энэ кинон дээр хоёр мөрдөгчийг ийнхүү нэрлэжээ. Киноны үйл явдалд амиа хорлосон жүжигчний хэргийг мөрдөж буй үйл явдал гарна.

Вуди Аллены нэр нь тодорхойгүй байгаа кино

Хэзээ: Нээлтээ хийх хугацаа тодорхойгүй

2016 онд хамгийн их хүлээлттэй байгаа 22 кино (фото 13)

Ямар ч байсан кинонд Кристен Стюарт, Стив Карелл, Блейк Лайвли нар тоглох нь тодорхой болоод байна. Киноны үйл явдал нь 1930-аад онд өрнөнө. Тус кино намар дөхүүлж нээлтээ хийнэ гэсэн таамаг дэвшүүлж байгаа.

The Neon Demon

Хэзээ: Нээлтээ хийх хугацаа тодорхойгүй

2016 онд хамгийн их хүлээлттэй байгаа 22 кино (фото 14)

Николас Виндинг Рефны хийсэн аймшгийн кино бөгөөд гол дүрд Эль Фаннинг тогложээ. Кинон дээр, залуухан загвар өмцөгч Лос-Анжелос хотод ирэн түүний залуу нас, гоо сайхныг аврахын тулд юу ч хамаагүй хийх хүмүүстэй холбогдсоноор үйл явдал өрнөнө. Николас Рефн энэ кинонд хүчирхийлэл, цус, секс хангалттай их гарна гэдгийг амлаж байгаа юм.

Bridget Jones's Baby

Хэзээ: Есдүгээр сарын 29

2016 онд хамгийн их хүлээлттэй байгаа 22 кино (фото 15)

Бриджет Жонс дөчин насны босгон дээр ирж, хүүхэдтэй болоход оройтлоо гэж санаа зовно. Кинонд Ренне Зеллвегер, Колин Ферт нар эргэн ирж, тэдэн дээр Патрик Демпси нэмэгдсэн байна.

The Girl on the Train

Хэзээ: Нээлтээ хийх хугацаа тодорхойгүй

2016 онд хамгийн их хүлээлттэй байгаа 22 кино (фото 16)

2015 оны бестселлер номыг кино болгон дэлгэцэнд гаргаж байгаа билээ. Гучаад насны нөхрөөсөө салсан, ажилгүй эмэгтэй (Эмили Блант) өдөр бүр галт тэрэгний цонхоор хардаг байсан бүсгүйгээ алга болсонтой холбоотой хэрэгт орооцолдоно. Энэхүү ээдрээт үйл явдал эх зохиолдоо Лондонд өрнөдөг бол, кинонд Нью-Йорк хотод болдог байна.

Doctor Strange

Хэзээ: Арваннэгдүгээр сарын 3

2016 онд хамгийн их хүлээлттэй байгаа 22 кино (фото 17)

Хэдий Стивен Стрэнж нь Marvel-ын хамгийн алдартай баатруудын нэг биш ч гэлээ Бенедикт Камбербэтч тоглосон нь энэ байдлыг засч магадгүй юм. Авто ослын улмаас бие давхар эхнэрээ алдсан дэлхийн шилдэг мэс засалч, амьдралаа утга учиртай болгохоор шинэ амьдрал эхлүүлнэ. Бенедикт Камбербэтчийг супер баатрын дүрд харах нь сонирхолтой байх болов уу.

Fantastic Beasts and Where to Find Them

Хэзээ: Арваннэгдүгээр сарын 17

2016 онд хамгийн их хүлээлттэй байгаа 22 кино (фото 18)

Киноны үйл явдал Харри Поттерыг Хогвартсад элсэж орохоос 70 жилийн өмнөх он цагт өрнөнө. Киноны гол баатар Ньют Скамандер (Эдди Редмэйн) нь Нью-Йоркийн ид шидийн яамнаас зугтаасан аюултай амьтдыг барих ёстой болно. Энэ удаад кино зохиолыг Роулинг өөрөө бие даан бичсэн болохоор түүний хэлэх гэсэн санаа бүрэн дүүрэн гарсан биз ээ.

Silence

Хэзээ: Нээлтээ хийх хугацаа тодорхойгүй

2016 онд хамгийн их хүлээлттэй байгаа 22 кино (фото 19)

Кинон дээр хоёр номлогчын тухай гардаг ба тэд Япон руу аялах замдаа олон саад бэрхшээлтэй тулгарах бөгөөд өөрсдийн итгэл үнэмшилд эргэлзэж эхэлнэ. Энэ төслийг Мартин Скорсезе бүр 1990-ээд оны эхээр кино болгохоор төлөвлөж байжээ. Гол дүрийг Лиам Нисон, Адам Драйвер, Эндрю Гарфилд нар бүтээсэн байна.

Rogue One: A Star Wars story

Хэзээ: Арванхоёрдугаар сарын 15

2016 онд хамгийн их хүлээлттэй байгаа 22 кино (фото 20)

Оддын дайны долоо дугаар ангиас хойш бид "Star Wars"-ыг жил бүр хүлээн авч үзэх нь ээ. Оны сүүлээр нээлтээ хийх шинэ наймдугаар ангийн гол дүрд Мадс Миккельсен, Фелисити Жонс, Диегө Луна нар тоглоно. Түүнчлэн Дарт Вейдер цухас гарах юм байна.

Assassin's Creed

Хэзээ: Арванхоёрдугаар сарын 21

2016 онд хамгийн их хүлээлттэй байгаа 22 кино (фото 21)

Assassin's Creed компютерийн тоглоомын шүтэн бишрэгчдэд дуулгах сайхан мэдээ. Майкл Фассбендер тус кинонд нэгэн зэрэг хоёр дүрд тоглох юм байна. Түүнээс гадна Марион Котийяр болон найруулагч Жастин Курзель энэхүү кинонд оролцож байгаа юм.

Miss Peregrine's Home for Peculiar Children

Хэзээ: Нээлтээ хийх хугацаа тодорхойгүй

2016 онд хамгийн их хүлээлттэй байгаа 22 кино (фото 22)

Хүүхдийн асрамжийн газрын тухай бестселлер номноос сэдэвлэн гаргаж байгаа Тим Буртоны шинэ бүтээл гарах гэж байна. Гол дүрд Эва Грин тоглосон бөгөөд нисдэг охид, үл үзэгдэх хөвгүүд, гурван хэлтэй амьтан зэрэг ер бусын чадвартай хүүхдүүдийн тухай өгүүлнэ.

цааш үзэх