Хайх

“Aladdin” бүрэн хэмжээний киноны гол дүрийн жүжигчид тодорлоо

“Aladdin” бүрэн хэмжээний киноны гол дүрийн жүжигчид тодорлоо

Disney ээлжит үлгэрээ амилуулж байна

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Disney кино компани бид бүгдийн сайн мэдэх 1992 оны "Aladdin" анимэйшнийг бүрэн хэмжээний кино болгон хувиргах гэж байна. Төслийн зохион байгуулагчид саяхныг хүртэл гол дүрийн жүжигчдээ сонгон шалгаруулж байсан бол, нэг хоногийн өмнө жүжигчдийн нэрс тодорхой боллоо. Disney компанийн мэдэгдсэнээр Аладдиныг Канадын жүжигчин Мена Массуд, Жасминыг Их Британийн жүжигчин Наоми Скотт, харин Genie буюу шидтэний дүрийг Уилл Смитт гаргахаар болжээ.

Найруулагч Гай Ричигийн хариуцаж авсан "Aladdin" бүрэн хэмжээний кино нь Disney-гийн 2015 онд танилцуулсан "Cinderella"-тай харьцуулбал үндсэн үйл явдлаасаа бага зэрэг хазайх бөгөөд сонгодог анимэйшний уламжлалт бус хувилбарыг үзэгчдэд толилуулах гэнэ.

“Aladdin” бүрэн хэмжээний киноны гол дүрийн жүжигчид тодорлоо (фото 1)“Aladdin” бүрэн хэмжээний киноны гол дүрийн жүжигчид тодорлоо (фото 2)

“Aladdin” бүрэн хэмжээний киноны гол дүрийн жүжигчид тодорлоо (фото 3)“Aladdin” бүрэн хэмжээний киноны гол дүрийн жүжигчид тодорлоо (фото 4)

“Aladdin” бүрэн хэмжээний киноны гол дүрийн жүжигчид тодорлоо (фото 5)

цааш үзэх