Хайх

Жанни Версачегийн үхлийн тухай “American Crime Story” цувралын шинэ улиралд гарна

Жанни Версачегийн үхлийн тухай “American Crime Story” цувралын шинэ улиралд гарна

Гуравдугаар улиралд

Text: Buro.Mongolia


Зураг:

Найруулагч Райан Мерфигийн “American Crime Story” цувралын гуравдугаар улирлыг хийхээр болжээ

Энэхүү цувралын гуравдугаар улирлын үйл явдалд алдарт дизайнер Жанни Версачегийн аллагын тухай өгүүлэх болно. Версаче 1997 оны долоодугаар сард Майами-Бич дэх өөрийн байшингийн шатан дээр буудуулж нас барсан юм. Түүнийг Эндрю Кьюненен хэмээх цуврал алуурчин буудаж хөнөөсөн бөгөөд дараа нь алуурчин зочид буудлын өрөөнд өөрийнхөө амийг хорлосон байна.

Одоогоор "Versace/Cunanan" гэдэг нэр аваад байгаа энэ цувралд Кьюнененийг хувь хүн талаас нь харуулж, аллагын сэдлийг олж тогтоохыг хичээх юм. Тэрээр дизайнер Жанни Версачег танихгүй ба ямар ч холбоогүй байсан гэдгийг дурдах хэрэгтэй. Энэ хэргийн албан ёсны хувилбарт 27 настай америк цуврал алуурчинд дизайнерыг алах шалтгаан байгаагүй гэж тогтоосон байдаг. Гэхдээ зарим нэг эх сурвалжууд энэ хэргийг италийн мафийн бүлэглэлтэй холбож ярьдаг.

"American Crime Story" цувралын гуравдугаар улирлыг зохиолч Морин Ортын "Vulgar Favors" номоос сэдэвлэн бүтээх ба 2017 оны сүүлээр нээлтээ хийх болно.
"American Crime Story" цувралын анхны улиралд америк хөл бөмбөгийн тамирчин, жүжигчин О.Ж.Симсоны тухай өгүүлсэн юм. Тэрээр өөрийн эхнэрийг найзынх нь хамтаар хөнөөсөн гэж сэжиглэгддэг. Харин уг цувралын хоёрдугаар улирал 2017 оны эхээр гарах төлөвлөгөөтэй байгаа ба үйл явдалд "Катрина" хар салхины тухай үзүүлнэ.

Дашрамд  дурдахад, "The People v. O.J. Simpson: American Crime Story" цуврал энэ жил  "Emmy" шагнал гардуулах ёслолоос нийт есөн шагнал хүртсэн байгаа.

цааш үзэх