Хайх

Анна Кендрик ба Лиза Кудроу нар "Table 19" киноны трейлерт

The Office" цувралын уран бүтээлчид хийсэн

Text: Buro.Mongolia


Зураг:

Цахим ертөнцөд Жеффри Блитцийн найруулсан "Table 19" киноны трейлер цацагджээ. Тэрээр өмнө нь алдарт "The Office" цувралыг хийж байсан билээ

Киноны үйл явдал Элоис МакГарри хэмээх бүсгүйн эргэн тойронд өрнөнө. Тэрээр хуучин найз залуугийнхаа ахын хуриманд уригддаг. Харин түүний хуучин найз залуу хуримын гэрчээр оролцоно. Хуримын үеэр МакГарриг 19-р ширээнд хувиарлах бөгөөд танхимын хамгийн цаад буланд орших тус ширээнд "хүсээгүй" зочдыг суулгасан байхыг тэрээр олж мэддэг байна. Гэхдээ тэр бусад гадуурхагдсан зочидтой найз болж, шинэ харилцаа үүсгэж, уйтгартай үдэшлэгийг жинхэнэ адал явдал болгон хувиргана. Киноны гол дүрд жүжигчин Анна Кендрик тоглосон бөгөөд түүнээс гадна, Лиза Кудроу, Крэйг Робинсон, Тони Револори нар дүр бүтээжээ.

цааш үзэх