Хайх

Аюул, урвалтаар дүүрэн “Fifty Shades Freed” киноны шинэ трейлер

Анастейша Стил, Кристиан Грей нарын төгс амьдралд аюул тулгарсан нь

 

Хэдхэн цагийн өмнө "Fifty Shades" цувралын сүүлчийн анги болох "Fifty Shades Freed" киноны хоёр дахь трейлер цацагдлаа. Шинэ трейлерээс бид Кристиан Грей ба Анастейша Стил нарын хуримын ёслолын хэсгээс харах хэдий ч бүх зүйл тийм ч төгс байхгүй болохыг тун удалгүй олж мэднэ.

Хувийн нисдэг тэргээр бал сарын аялалд гарч, хамт амьдрах байшин худалдан авч, аз жаргалаар дүүрэн байх хосууд удалгүй томоохон асуудлуудтай тулгарч, төгс амьдралын дүр зураг хормын зуур үгүй болно. Тодруулбал Анастейша Стилийг түүний хуучин дарга хайж олсноор шинэхэн гэргий аюулд өртөж, Кристиан Грей эхнэрээ аврах зорилгоор эрсдэлтэй алхам хийх юм. Тэд мөн энэхүү амь насанд тулгарсан аюулаас гадна үл ойлголцол, урвалт гэх зэрэг асуудлуудыг хамтдаа давж гарах шаардлагатай болно.

"Fifty Shades Freed" кино 2018 оны хоёрдугаар сарын 14-нд нээлтээ хийнэ.

Бюро 24/7

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх