Хайх

Дэниэл Рэдклифф үсээ хусч буруу замаар оржээ

“Imperium” киноны трейлер

Text: Buro.Mongolia


Зураг:

Одоо ямар ч Альбус Дамблдор, Гриффиндорчууд байхгүй. “Imperium” киноны трейлерийг үзсэний дараа та Дэниэл Рэдклиффийг огт өөр нүдээр харах болно

Үзэгчид жүжигчин Дэниэл Рэдклиффийг насан туршид нь Харри Поттерын дүрээр нь хүлээн авах өндөр магадлалтай. Тиймээс л сүүлийн үед тэр дүрээ сонгохдоо маш эрс тэс шийдвэр гаргаж байгаа. Эхлээд Дэниэл "Now You See Me 2" кинон дээр эсрэг дүрд тоглож, дараа нь "Swiss Army Man" хэмээх хачирхалтай киноны гол дүрийг бүтээсэн бол одоо неонацистын дүрд хувирчээ. Киноны үйл явдалд FBI-ын залуу тагнуулч (Рэдклифф) алан хядлага үйлдэх гэж буй бүлэг неонацистуудын дунд нууцаар ордог. "Imperium" киноны трейлерт тэр үсээ хусч, хориотой номнууд уншиж, яг л Гитлерийг тахин шүтэгч шиг харагдана.

Сонирхуулахад уг кино нь Майкл Германы бодит түүхээс сэдэвлэн бүтээсэн байна. Киноны найруулагчаар анх удаа бүрэн хэмжээний кино хийж байгаа Дэниэл Рагуссис ажиллажээ. Энэхүү кино нь наймдугаар сарын 19-нд АНУ-д нээлтээ хийх юм.

цааш үзэх