Хайх

Диана Крюгер болон Норман Ридус нар “Sky” киноны шинэ трейлерт

Үзэцгээе

Text: Buro.Mongolia


Цахим ертөнцөд “Sky” киноны шинэ трейлер цацагджээ. Энэхүү кинонд Диана Крюгер нөхрөө хөнөөж, ялаас зугатаж, өөрийн дотоод мөн чанараа эрж буй бүсгүйн дүрийг бүтээжээ

Киноны үйл явдалд Диана Крюгерийн бүтээсэн Роми хэмээх бүсгүй нөхөртэйгээ Калифорни мужаар аялах бөгөөд тэд романтик харилцаагаа сэргээхийг хүснэ. Гэвч тэдний харилцаа сэргэх нь бүү хэл ээлжит нэгэн маргааны үеэр Роми санамсаргүй байдлаар нөхрөө хөнөөж орхино. Роми хариуцлагаас зугатаж, өнгөрсөн амьдралдаа цэг тавихаар, ганцаараа Америкийг хөндлөн гулд туулах аж. Тэрээр аялалынхаа замд Норман Ридусын дүр болох сэтгэл татам залууд ухаангүй дурладаг байна.

Дашрамд дурдахад Диана Крюгер болон Ридусын гайхалтай жүжиглэлтээс болж тэднийг зөвхөн дэлгэцэнд бус жинхэнэ амьдрал дээр ч сэтгэлийн холбоотой болсон гэх цуурхал гарчээ. Хэрэв та Диана Крюгерийн өөрийн дотоод ертөнцтэй нь илүү ойр танилцахыг хүсвэл түүний бидэнд өгсөн ярилцлагыг эндээс уншаарай. 

цааш үзэх