Хайх

Disney кино компанийн «Цөмөөхэй» киноны анхны тизер трейлер цацагдлаа

Жүжигчин Кира Найтли гол дүр бүтээж, “Хачико” киногоороо алдартай Лассе Халльстрем найруулсан

Text: Buro.Mongolia


Зураг:

 

Хэдхэн цагийн өмнө Disney кино компанийн албан ёсны YouTube хуудас дээр «The Nutcracker and the Four Realms» буюу «Цөмөөхэй ба Дөрвөн вант улс» киноны анхны тизер трейлер нийтлэгдлээ.

Энэхүү уран зөгнөлт киноны найруулагчаар «Hachi: A Dog's Tale», «What's Eating Gilbert Grape» бүтээлүүдээрээ алдаршсан, Оскарын нэр дэвшигч Лассе Халльстрем ажилласан бөгөөд үндсэн дуугаар нь Петр Чайковскигийн домогт балетын бүтээл сонгогдсон байна. Харин гол дүрийн жүжигчдийн бүрэлдэхүүнд Кира Найтли, Хелен Миррен, Морган Фриман ба «Twilight» кинонд дүр бүтээсэн Маккензи Фой нар багтжээ.

«Цөмөөхэй» үлгэрийн шинэ хувилбарт Клара охин (Маккензи Фой) Цасны Вант улс, Цэцэгсийн Вант Улс ба Амттаны Вант Улс гэх үлгэрийн хаант улсуудаар аялж, Кира Найтлигийн тоглосон шидэт дагинатай учрах болно. Харин дөрөв дэх Вант улсад Клара Хулганы хаантай тэмцэж, Цөмөөхэйтэй танилцах юм.

Кино 2018 оны арваннэгдүгээр сарын 2-нд нээлтээ хийнэ.

цааш үзэх