Хайх

67 дах удаагийн Эмми шагнал гардуулах ёслолын анхны трейлер

67 дах удаагийн Эмми шагнал гардуулах ёслолын анхны трейлер

Танилцуулга бичлэг

Text: Б.Амина


Зураг:

Эмми-г зохион байгуулагчид шагнал гардуулах ёслолын эхний сурталчилгааг цахим хуудаснаа оруулжээ. Xөтлөгч Энди Сэмберг бичлэгт долоон үг хэлэх бөгөөд тэд бүгд ямар нэг чухал зүйл илэрхийлнэ

Лос-Анжелес хотын  Nokia Theatre L. A.Live концертын танхимд дэлхийн дэлгэцийн урлагийн хамгийн гол шагналын нэгийг гардуулах ёслол есдүгээр сарын 20-нд болно. Өнгөрсөн жил Brooklyn Nine-Nine цувралын дүрээрээ Эмми-д нэр дэвшиж байсан ч шагнал хүртээгүй Энди Сэмберг уг ёслолын хөтлөгчөөр ажиллахаар болсон. Тэгсэн хэдий ч тэрбээр Алтан бөмбөрцөг наадмаас "Инээдмийн цуврал болон мюзиклын шилдэг жүжигчин" шагналыг гардан авсан билээ.

Энэ удаа Эмми баримлын төлөө Game of Thrones, House of Cards, Better Call Saul болон бусад нэрд гарсан цувралууд мөн түүнд тоглосон жүжигчид өрсөлдөнө.

Нэр дэвшигчдийн өрсөлдөх дүрэмд бас өөрчлөлт оржээ. "Шилдэг драма цуврал" болон "Шилдэг инээдмийн цуврал" шагнал өмнө нь зургаа байсан бол долоо болон нэмэгдэж, гучин минутаас дээш үргэлжилсэн урттай сэдвийг драма төрөлд тооцох болсон гэнэ.   Нэр дэвшигчдээс Game of Thrones-ыг бүтээгчид сэтгэл амар байгаа биз ээ. Учир нь тэд  аль хэдийнэ 24 төрөлд нэр дэвшээд байгаа.

цааш үзэх