Хайх

Энэ хаврын 12 гол цуврал

Энэ хаврын 12 гол цуврал

Daredevil, House of Cards, Game of Thrones болон бусад

Text: Б.Амина


Зураг:

Энэ хавар гарах House of Cards, Game of Thrones-ын шинэ улирал болон Жерард Депардьегийн тоглосон Marseille нэртэй цуврал гээд гол, гол телевизийн шоунуудыг танилцуулж байна

House of Cards, IV улирал
Хэзээ: Гуравдугаар сарын 4-нөөс

Энэ хаврын 12 гол цуврал (фото 1)

House of Cards цувралын IV улирал гуравдугаар сарын 4-нөөс Netflix-ээр гарч эхэлсэн тул хүмүүс аль хэдийнэ үзээд эхлэчихсэн байгаа. Шинэхэн улирлын ангиуд бүхэлдээ Фрэнк, Клэр хоёрын харилцааг харуулах бөгөөд ерөнхийлөгчийн сонгуулийн тухай гарч байгаа билээ. Мөн Андервудын өрсөлдөгч болох Уилл Конвэйн дүрд удахгүй дэлгэцнээ гарах Suicide Squad киноны жүжигчин Юэль Киннаман тоглосон байгаа.

Flaked, I улирал
Хэзээ: Гуравдугаар сарын 11-нээс

Энэ хаврын 12 гол цуврал (фото 2)

Flaked цувралын гол дүрд Уилл Арнетт тогложээ. Тэр бусдад урам зориг өгч, бүх сайхан зүйл өмнө чинь хүлээж байгаа гэж сургадаг багшийн дүрд тоглосон байна. Гэвч тэр удалгүй өөрийн арга барилдаа сэтгэл дундуур байх болж, амьдралдаа шинэ арга зам хайж эхэлнэ. Flaked цувралын нэгдүгээр улирал тус бүр нь 30 минут үргэлжлэх нийт найман ангитай гарсан тул амралтын өдрүүдэд багтаан үзэж болох юм.

Daredevil, II улирал
Хэзээ: Гуравдугаар сарын 18-наас

Энэ хаврын 12 гол цуврал (фото 3)

Marvel-ын комиксоос сэдэвлэсэн энэхүү цуврал нь Бен Аффлекийн тоглосон ижил нэрт киноноос хавьгүй дээр болжээ. Одоо киноны үйл явдалд Кингпин нэртэй эсрэг талын дүр ялагдаж, сохор хуульч Мэтт Мердок супер баатрын дүрд хувиран Электра болон Punisher нартай тулалдаж байгаа. Цувралын хоёрдугаар улирлын бүх 13 анги Netflix-д тавигдсан байна.

The Path, I улирал
Хэзээ: Гуравдугаар сарын 30-наас

Энэ хаврын 12 гол цуврал (фото 4)

Эдди (Аарон Пол) болон Сара (Мишель Монахэн) нарын гэрлэлт салалтаар дуусна. Цөхрөнгөө барсан Эдди өөрийгөө болон эхнэрээ үхэл, амьдралын зааг дээр авчрах нэгэн аюултай шашинд дагалдагчаар орох аж. Шашин, тахин шүтэх зэрэг сэдэв нь сэтгэл зүйн онц сонирхолтой цувралыг бий болгожээ. Харин энэхүү шашны бүлэглэлийн гол номтоны дүрд Hannibal цувралын жүжигчин Хью Дэнси тоглосон байгаа.

The Girlfriend Experience, I улирал
Хэзээ: Дөрөвдүгээр сарын 10-наас

Энэ хаврын 12 гол цуврал (фото 5)

Стивен Содерберг 2009 онд The Girlfriend Experience нэртэй кино гаргаж байсан бол 2016 оноос эхлэн ижил нэрт цувралаа гаргах гэж байна. Өмнөх киноны гол дүрд Саша Грей тоглосон ч харин цувралын гол дүрд Элвис Преслигийн зээ охин тогложээ. Өнгөрсөн Берлинийн кино наадам дээр энэ киноны хэд, хэдэн анги нь гарсан бөгөөд үзэгчдийн зүгээс киноноосоо илүү сайн цуврал болсон гэх үнэлгээг аваад байгаа аж.

Unbreakable Kimmy Schmidt, II улирал
Хэзээ: Дөрөвдүгээр сарын 15-наас

Энэ хаврын 12 гол цуврал (фото 6)

Энэхүү инээдмийн цувралд сүүлийн 15 жилийн турш газар доор хоригдож, 29 насандаа чөлөөлөгдсөн Киммигийн тухай өгүүлнэ. Тэр Нью-Йорк хот руу нүүж шинэ амьдрал эхлэхээр төлөвлөснөөр үйл явдал цааш өрнөнө.

Game of Thrones, VI улирал
Хэзээ: Дөрөвдүгээр сарын 24-нөөс

Энэ хаврын 12 гол цуврал (фото 7)

Цувралын шинэ улирал үзэгчдийн хүртээл болохоос өмнө Жорж Мартин зургаа дах номоо гаргаж амжаагүй тул одоо юу болж өрнөхийг бараг хэн ч таамаглахгүй байгаа. Шинэ улирлын зохиолд Жон Сноу ямар нэгэн байдлаар амьд байх эсэх нь бүх хүнд л сонирхолтой санагдаж байгаа. Тиймээс зургаадугаар улиралд илүү сонирхолтой зүйл гарна гэж тэсэн ядан хүлээх л үлдлээ.

Veep, V улирал
Хэзээ: Дөрөвдүгээр сарын 24-нөөс

Энэ хаврын 12 гол цуврал (фото 8)

House of Cards цуврал ээлжит амралтаа эдэлж байх зуур Цагаан ордонд юу өрнөж буйг илүү хөгжилтэйгээр харуулсан Veep цуврал дэлгэцнээ гарна. Өмнөх дөрвөн улиралд гол дүр болох Селина Майер дэд ерөнхийлөгчөөс дэвшин ерөнхийлөгч болж чадсан ч одоо дахин сонгуульд оролцохоор оролдож байгаа.

Penny Dreadful, III улирал
Хэзээ: Тавдугаар сарын 1-нээс

Энэ хаврын 12 гол цуврал (фото 9)

Телевизийн сувгийн хамгийн сонирхолтой цувралуудын нэг Penny Dreadful аймшиг, муу ёрын сүнсний тухай сэдвээрээ эргэн ирлээ. Дүрүүдэд нь жүжигчин Ева Грин, Жош Хартнетт, Тимоти Далтон нар тоглосон хэвээр байгаа бөгөөд харин шинэ дүрүүд болох Хенри Жекилл, Ван Хелсинг нарын дүр нэмэгджээ. Penny Dreadful маш аймшигтай тул сүүлийн арван жилийн хугацаанд гарсан ямар ч готик төрлийн кино түүнтэй өрсөлдөх аргагүй биз.

Marseille, I улирал
Хэзээ: Тавдугаар сарын 5-наас

Энэ хаврын 12 гол цуврал (фото 10)

Энэхүү цувралыг House of Cards цувралын Франц хувилбар ч гэж хэлж болох юм. Гол дүрд нь Жерард Депардье тоглосон байгаа. Цувралд улс төр, үхэл, сүйрэл гээд олон сонирхолтой зүйл гарах аж. Цувралын эхний улирлын найман анги тавдугаар сарын эхээр Netflix-д тавигдана.

Wayward Pines, II улирал
Хэзээ: Тавдугаар сарын 25-наас

Энэ хаврын 12 гол цуврал (фото 11)

Цувралын эхний улиралд Мэтт Диллон тоглосон ч хоёрдугаар улиралд тодорхой шалтгаанаар тоглохооргүй болжээ. Харин бусад дүрүүд нь хэвэндээ байгаа ч гэлээ ямар шинэ дүрүүд нэмэгдсэн болон шинэхэн улиралд юу өгүүлэхийг одоогоор хэн ч тааварлахгүй байгаа. Тэгэхээр бид тавдугаар сарын сүүл хүртэл хүлээх л үлдлээ.

Preacher, I улирал
Хэзээ: Тавдугаар сарын 22-ноос

Комиксоос сэдэвлэн бүтээсэн цувралууд телевизийн сувгуудаар гарах нь элбэг болсон. Preacher нэртэй шинэ цувралыг мөн л ижил нэрт комикс номноос сэдэвлэн бүтээсэн байна. Цувралын гол дүрд Их Британи жүжигчин Доминик Купер тоглосон байгаа. Шинэхэн цувралыг Pineapple Express болон Jay and Seth versus the Apocalypse кинонуудын найруулагч, зохиолч Сет Роген, Эван Голдберг нар хамтран бүтээжээ. Мөн ямар ч тохиолдолд AMC суваг муу цуврал бүтээхгүй тул цувралын эхний улирал гарахыг тэсэн ядан хүлээцгээе.

 

цааш үзэх