Хайх

Энэ зуны хамгийн сонирхолтой 10 кино

Энэ зуны хамгийн сонирхолтой 10 кино

Заавал үзээрэй

Text: Buro.Mongolia


Зураг:

Кино ертөнцийн хувьд зуны улирал бол Канны кино наадамд танилцуулагдсан кинонуудаас гадна blockbuster-т тэргүүлэгч кинонуудын халуурлын үе юм. Бид өмнө нь энэ зуны онцлох кинонуудыг нэрлэсэн байгаа. Тэгвэл одоо тэр жагсаалтад ороогүй нэмэлт арван киног танилцуулж байна

"Money Monster"

Хэзээ: Тавдугаар сарын 13-нд нээлтээ хийсэн

Энэ зуны хамгийн сонирхолтой 10 кино (фото 1)

Сүүлийн үед жүжигчин Жоди Фостер кинонд тоглохоос илүүтэй кино найруулах болсон. "Money Monster" нэртэй энэхүү бүтээл нь түүний дөрөв дэх бүрэн хэмжээний кино болж байгаа юм. Түүнчлэн тэрээр олон төрлийн телевизийн цувралуудыг ч найруулсан. Үүний дунд алдарт "House of Cards" цувралын нэг анги ч бий. "Money Monster" кинонд бүтээсэн жүжигчдийн дүрийг дурдвал Жорж Клуни Уолл Стритийн санхүүгийн гуру ба телевизийн шоуны одын дүрд хувирсан. Жек О'Доннел харин Клунигийн үгэнд орж хөрөнгө оруулалт хийснээр бүх мөнгөө алдаж, улмаар түүнийг шууд нэвтрүүлгийн үеэр барьцаалдаг хүний дүрийг бүтээсэн бол Жулия Робертс тус шоуны найруулагчийн дүрд тоглосон байна. Жоди Фостер капитализмыг егөөдсөн зохиолыг триллер төрлийн кинотой гайхалтай хослуулж чадсан байгаа.

"A Bigger Splash"

Хэзээ: Тавдугаар сарын 13-нд нээлтээ хийсэн

Энэ зуны хамгийн сонирхолтой 10 кино (фото 2)

Энэхүү кинонд алдартай рок од (Тильда Суинтон) өөрийн зурагчин найз залуутайгаа Сицилийн арал дээр амарч байх бөгөөд түүний хуучин хайр (Рэйф Файнс) өөрийн охинтойгоо (Дакота Жонсон) гэнэт гарч ирснээр үйл явдал өрнөнө. "A Bigger Splash" нь эротик триллер кино тул үйл явдалд секс, хууран мэхлэлт, цус гарна гэдэгт итгэлтэй байж болно. Ерөнхийдөө Италийн үзэсгэлэнт нутаг, нар, далайн эрэг гээд зуны төгс кино болоход шаардлагатай бүхий л зүйл тус кинонд байгаа. Үүнээс гадна, Рэйф Файнсын өтгөн сахлыг заавал харах хэрэгтэй шүү.

"Finding Dory"

Хэзээ: Зургаадугаар сарын 17-нд

Энэ зуны хамгийн сонирхолтой 10 кино (фото 3)

Pixar студийн бүтээсэн энэхүү хүүхэлдэйн кино нь хүн бүхний дуртай "Finding Nemo" киноны үргэлжлэл юм. Гэхдээ бид энэ удаа уг киноны өөр дүр дээр төвлөрөх болно. Тодруулбал, бидэнд аль хэдийнэ танил болсон Дори нэртэй ой тогтоолтоо алддаг өвчтэй загасны тухай өгүүлнэ. Тэрээр гэнэт бага насныхаа нэгэн дурсамжийг санах бөгөөд эцэг эхээ хайхаар явдаг байна. Кинонд Немо болон түүний аав Марлин хоёр ч гарч ирэх юм. "Finding Nemo" кинон дээр ажиллаж байсан найруулагч Эндрю Стэнтон киноны хоёрдугаар ангийг хийхээр эргэн иржээ. Сонирхуулахад, тэр өмнө "John Carter"-ыг хийж байсан билээ.

"The Nice Guys"

Хэзээ: Тавдугаар сарын 20-нд нээлтээ хийсэн

Энэ зуны хамгийн сонирхолтой 10 кино (фото 4)

Хуучинсаг хэв маягтай энэхүү гэмт хэргийн инээдмийн кино нь хоорондоо таарч тохирдоггүй хоёр цагдаагийн (Райан Гослинг ба Рассел Кроу) тухай өгүүлдэг. Тэд насанд хүрэгчдийн киноны жүжигчний үхлийг мөрддөг ба яагаад ч юм нөгөөх жүжигчин хэд хоногийн дараа эргээд амилдаг байна. Гэсэн ч энэхүү хэрэг явдалд холбоотой бүх хүмүүс нэг, нэгээрээ өнгөрөх болно.  Энэхүү хэргийн учрыг олохын тулд тэдэнд хоорондын зөрчилдөөнөө мартах шаардлага гардаг.

"Demolition"

Хэзээ: Дөрөвдүгээр сарын 8-нд нээлтээ хийсэн

Энэ зуны хамгийн сонирхолтой 10 кино (фото 5)

Энэхүү инээдмийн утга уянгын кинонд авто ослын улмаас эхнэрээ алдсан хөрөнгө оруулалтын банкир Дейвис хэмээх залуугийн (Жейк Жилленхол) тухай гардаг. Тэрээр нэгэн удаа автомат машинаас шоколад худалдан авах гэтэл тэрхүү машин нь эвдэрч түүний уурыг хүргэж орхидог байна. Тиймээс тэр автомат машины компанид гомдол гаргахаар уртаас урт захиа бичдэг бөгөөд энэхүү захиандаа яагаад ч юм өөрийн хайрын түүхийг өгүүлнэ. Харин Дейвисийн бичсэн захиаг худалдан авагчдын үйлчилгээний ажилтан (Наоми Уоттс) олж харснаар үйл явдал эхэлдэг.

"Star Trek Beyond"

Хэзээ: Долоодугаар сарын 22-нд

Энэ зуны хамгийн сонирхолтой 10 кино (фото 6)

Энэхүү шинжлэх ухааны уран зөгнөлт киног "Fast and the Furious" киноны найруулагч Жастин Лин бүтээжээ. Харин энэ удаад Жей-Жей Абрамс "Star Wars: The Force Awakens" кинон дээр ажиллаж байсан учир "Star Trek Beyond" киноны зөвхөн продюсероор оролцжээ. Киноны үйл явдалд Крис Пайн, Закари Куинто, Саймон Пегг нарын дүрүүд өөр гараг дээр очно. Тэднийг тэнд Идрис Эльбагаар ахлуулсан олон тооны дайснууд хүрээлэн авч угтана. Ямартаа ч "Star Trek Beyond" нь энэ зун үзэж болох хамгийн сонирхолтой кинонуудын нэг байх болно.

"Café Society"

Хэзээ: Долоодугаар сарын 15-нд

Энэ зуны хамгийн сонирхолтой 10 кино (фото 7)

Өнгөрсөн жил "Irrational Man" хэмээх кино хийсэн Вуди Аллен энэ удаад арай хөнгөн бүтээл хийхээр шийджээ. Киноны үйл явдалд Бобби хэмээх залуу өөрийн карьерыг хөөхөөр Холливүүдад нүүж ирдэг. Тэрээр өөрийн авга ахын нарийн бичигт (Кристен Стюарт) дурлахын зэрэгцээ дээдсийн хүрээлэнд нэвтрэхийг хичээнэ. Жүжигчин Жесси Айзенбергийн хувьд тэрээр хоёр дах удаагаа Вуди Аллены бүтээсэн кинонд тоглож байгаа юм. Сонирхуулахад, энэ жил биднийг Вуди Аллены Amazon-д зориулж бүтээсэн зургаан ангит цуврал хүлээж байгаа. Харин тус цувралын гол дүрд Майли Сайрус болон Вуди Аллен өөрөө тоглох гэнэ.

"Swiss Army Man"

Хэзээ: Зургаадугаар сарын 24-нд

Энэ зуны хамгийн сонирхолтой 10 кино (фото 8)

Юуны өмнө киноны үйл явдал танд бага зэрэг хачирхалтай санагдаж магадгүй гэдгийг сануулья. Кинонд Дэниел Рэдклифф байнга хий гаргадаг цогцосны дүрд тоглодог бөгөөд Пол Дано энэхүү хийг ашиглан эзэнгүй арлаас явахыг хичээнэ. Тэгэхдээ шүүмжлэгчид киноны хачирхалтай үйл явдлыг үл харгалзан тус бүтээлд нэлээн өндөр үнэлгээ өгч байгаа. Жишээ нь сүүлд Sundance кино наадмаас шилдэг найруулагчийн шагналыг "Swiss Army Man" киноны найруулагчид хүртсэн гэдгийг дурдах нь зүйтэй. Мөн тус кино нь Дэниел Рэдклиффийг олон төрлийн дүрд хувирч чадна гэдгийг харуулж байгаа юм.

"The Handmaiden"

Хэзээ: Зургаадугаар сарын 1-нд нээлтээ хийсэн

Энэ зуны хамгийн сонирхолтой 10 кино (фото 9)

Пак Чан-Үк бол Өмнөд Солонгосын кино урлагийн сүүлийн 50 жилд тохиолдсон хамгийн гайхалтай зүйл юм. Энэхүү киног Их Британий зохиолч Сара Уотерсын "Fingersmith" зохиолоос сэдэвлэн бүтээжээ. Үйл явдалд нэгэн хулгайч бүсгүй чинээлэг япон хатагтайн гэрт үйлчлэгчээр ажилд ордог. Тэрээр анхандаа хатагтайн хөрөнгийг эзэмших зорилготой байдаг ч, эзэгтэй түүнд дурласнаар үйл явдал огт өөрөөр эргэнэ. Энэхүү кино нь маш нарийн, мэдрэмж өгүүлсэн романтик түүх ба насанд хүрэгчдэд зориулсан олон тооны хэсэгтэй.

"Julieta"

Хэзээ: Дөрөвдүгээр сарын 8-нд нээлтээ хийсэн

Энэ зуны хамгийн сонирхолтой 10 кино (фото 10)

Педро Альмодоварын бүтээсэн уг кинонд 50 настай Жульетта хэмээх Мадридын оршин суугч эмэгтэйн тухай гарах бөгөөд тэрээр гэрээсээ зугтсан 18 настай охиноо хайна. Жульеттагийн найз түүний охиныг Италид нөхөр болон хүүхдүүдтэй болсон байхыг нь харсан гэж хэлснээр Жульеттагийн амьдрал орвонгоороо өөрчлөгддөг. "Julieta" кино нь тод, хүчтэй эмэгтэй дүрүүдтэй ба өнгөрсөнд орших олон төрлийн нууцуудтай гээд үнэхээр л Альмодоварын сонгодог бүтээл болжээ.

цааш үзэх