Хайх

Forbes энэ жилийн хамгийн амжилтгүй кинонуудыг нэрлэлээ

Forbes энэ жилийн хамгийн амжилтгүй кинонуудыг нэрлэлээ

Холливүүдын хамгийн амжилтгүй кинонуудын рейтинг

Text: Buro.Mongolia


Forbes энэ удаад хамгийн амжилтгүй болсон кинонуудын рейтингийг гаргалаа. Жагсаалтын эхний байранд Стюарт Хендлерийн найруулж, Бен Уинчелл ба Энди Гарсия нарын гол дүрд нь тоглосон шинжлэх ухааны уран зөгнөлт "Max Steel" кино орсон байна. Уг киног нийт 11 сая долларын өртгөөр бүтээсэн боловч box office-т ердөө л 4,4 сая долларын орлого олжээ.

Үүний дараагаар жагсаалтанд Мэттью МакКонахигийн тоглосон "Free State of Jones" бичигдэж байна. "Free State of Jones" 23 сая доллар цуглуулж чадсан ч тус кино нь үүнээс хоёр дахин их хөрөнгөөр бүтсэн юм. Харин рейтингийн гуравдугаар байранд Энди Сэмбергийн гол дүрд нь тоглосон "Popstar: Never Stop Never Stopping" кино жагслаа. Продюсерууд энэ бүтээлд 20 сая доллар зарцуулсан ч ердөө л 9,5 сая доллар эргүүлэн авчээ.

Энэ жилийн Forbes-ын хамгийн амжилтгүй кинонуудын тоонд "Pride and Prejudice and Zombies" (28 сая доллараар бүтсэн ч 16,4 сая доллар олсон), "Ratchet & Clank" (20 сая доллараар хийгдсэн ч 11,8 сая доллар олсон), "Keeping Up with the Joneses" (40 сая долларын өртөгтэй ч 26,9 сая доллар олсон), "Snowden" (40 сая долларын өртгийн эсрэг 34,3 сая долларын орлого) зэрэг кинонууд багтсан байна.

 

 

цааш үзэх