Хайх

“Inferno” киноны талаарх дэлгэрэнгүйг шинэ гарсан трейлерээс

Мөрдлөгө эхэлж байна

Text: Buro.Mongolia


Зураг:

Дэн Брауны зохиолоос сэдэвлэн бүтээсэн энэхүү кинонд гол баатар профессор Роберт Лэнгдон дахин адал явдалтай учирна. Тэрээр энэ удаад Флоренц хотод очих бөгөөд үйл явдал хэрхэн өрнөхийг трейлерээс харцгаая

Жүжигчин Том Хэнкс гурав дах удаагаа Роберт Лэнгдоны дүрийг бүтээж байна. Жүжигчдийн багт энэ удаа Том Хэнксээс гадна Фелисити Жонс, Бен Фостер ба Омар Си нар нэмэгджээ. Киноны үйл явдалд профессор Лэнгдон ба түүний баг яруу найрагч Дантегийн XIV зуунд бичсэн "Divine Comedy" туулиас нэгэн учир битүүлэг зурвасыг тайлж унших бөгөөд мэдээж тэд дэлхийг аврахыг хичээнэ.

Уг "Inferno" кино аравдугаар сарын 12-нд нээлтээ хийхээр төлөвлөгдсөн байна. Тэгэхээр энэ кино номоо гүйцсэн сайн бүтээл болж чадах уу, үгүй юу гэдгийг бид ирэх намар харах нь ээ.

цааш үзэх