Хайх

Кара Делевинь, харь гарагийнхан ба шаргал үст Рианна: Люк Бессоны шинэ киноны трейлер

“Valerian and the City of a Thousand Planets”

Text: Buro.Mongolia


Зураг:

Люк Бессоны найруулсан шинжлэх ухааны уран зөгнөлт кино

"Valerian and the City of a Thousand Planets" киног 1960-аад оны "Valerian and Laureline" нэртэй францын комикс зохиолоос сэдэвлэсэн юм. Энэхүү комикс номыг зохиолч Пьер Кристен болон зураач Жан-Клод Мезьер нар бүтээжээ. Киноны үйл явдал XXVIII зуунд өрнөх бөгөөд засгийн газрын тусгай хоёр агент хүний ертөнцийг хамгаалах үүрэг авдаг бөгөөд тэд цаг хугацаагаар аялж, сансар огторгуйн адал явдалтай учирна. "Valerian and the City of a Thousand Planets" киноны гол дүрд Дейн ДеХаан (The Amazing Spider-Man 2) ба Кара Делевинь нар тоглодог. Тэднээс гадна, Итан Хоук, Клайв Оуэн, Рианна, Рутгер Хауэр нар туслах дүрүүдийг бүтээсэн байна.

"Valerian and the City of a Thousand Planets" 2017 оны долоодугаар сарын 21-нд нээлтээ хийнэ.

цааш үзэх