Хайх

Кара Делевинь Люк Бессоны шинэ кинонд

Кара Делевинь Люк Бессоны шинэ кинонд

Зураг авалтын үеэр

Text: Б.Амина


Зураг:

MTV хөгжмийн суваг шинээр гарах гэж буй Valerian and the City of a Thousand Planets киноны зураг авалтын талбайд зочилжээ

Кара Делевинь Люк Бессоны шинэ киноны гол дүрийг бүтээх болсон нь өнгөрсөн хавар тодорхой болсон билээ. Харин саяхан MTV уг киноны зураг авалтын талбайд зочилсон байна.

Valerian and the City of a Thousand Planets киног 1967 онд гарсан францын шинжлэх ухааны уран зөгнөлт Valérian and Laureline нэртэй комикс зохиолоос сэдэвлэн бүтээж байгаа юм. Кино алс холын сансар огторгуйн тухай, цаг хугацаагаар аялах гээд нууцлаг зүйлсээр дүүрэн байх бололтой. Делевинь киноны тухай хэлэхдээ "Би бүх зүйлд баяртай байна. Миний дотор байдаг эрэгтэй хүүхэд өөрийгөө илэрхийлэх аргаа оллоо. Би хүүхэд байхдаа үүнийг л хүсч байсан. Би яг л өөрийн мөрөөдөлдөө амьдарч байгаа мэт санагдаж байна" хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.

Valerian and the City of a Thousand Planets киног 2017 оны долоодугаар сарын 21-нд дэлгэцнээ гаргахаар төлөвлөжээ.

Кара Делевинь Люк Бессоны шинэ кинонд (фото 1)

A photo posted by @lucbesson on

цааш үзэх