Хайх

Кино түрээсийн үйлчилгээгээр хамгийн их үзсэн 10 монгол уран бүтээл

Кино түрээсийн үйлчилгээгээр хамгийн их үзсэн 10 монгол уран бүтээл

Univision-ы видео сангаас

Text: Ж.Чинбат


Хүмүүс гэртээ ямар монгол кино хамгийн их үзэж байна вэ? Кино найруулагч, продьюсеруудын нэг гол найдвар болсон кино түрээсийн үйлчилгээгээр 2016 оны эхний дөрвөн сард хамгийн их үзэгчтэй байсан арван киноны жагсаалтыг бид та бүхэнд танилцуулж байна

 

Бүх урлагийн дотроос хамгийн их үзэгчтэй нь мэдээж кино урлаг. Тиймээс ч кино сонирхогчдын таашаал маш олон янз байдаг. Зарим нь Оскар, Каннын наадамд өрсөлддөг шилдэг найруулагчдын бүтээлийг илүү чухалчилдаг бол нөгөө нэг хэсэг нь ямар ч кино байсан нээлтээ хийсэн даруйд нь театрт очиж үздэг. 

Үүнтэй адилхан шинэ үеийн монгол кинонуудыг гэрээсээ гаралгүй хүлээн авч үзэх дуртай хүмүүс бас цөөнгүй. Үнэндээ театрт очихгүй гэрээсээ кино үзэх маш олон шалтгаан бий. Хэн нэгнээс болзооны урилга аваагүй, эсвэл болзмооргүй байгаа, бүр болзох ч хэрэггүй болсон хүмүүс зурагтны удирдлагаа хэд дарахад л гэр нь хамгийн тухлаг кино театр болж хувирдаг. Аль нь ч бай гэсэн гэртээ кино үзнэ гэдэг сайхан хэрэг шүү дээ. 

Тийм "гэрийн" үзэгчид сүүлийн үед бага боловч тогтмол нэмэгдэж байгаа нь кино продьюсер, найруулагчдын анхааралд өртөж, нэг чухал "найдвар" нь болон хувирчээ. Өөрөөр хэлбэл кино салбарт хүчээ соригчид зөвхөн театраас богино хугацаанд орлого олохын төлөө санаа зовинох биш харин кино түрээсийн үйлчилгээгээр давхар, тогтмол орлого олох боломжтой болсон.

Тиймээс бид энэ удаа 2016 оны эхний дөрвөн сард Юнивишний видео сангаас хамгийн их эрэлттэй байсан арван бүтээлийн жагсаалтыг та бүхэнд танилцуулж байна. 

Такси 

Single Ladies 2

Бид 3-ын болзоо

Том толгойтын романс

Ахлах сургууль

Босуул

Чонон сүлд

Хожлын Нүүдэл

Зангараг

Made In Улаанбаатар

цааш үзэх