Хайх

Кира Найтли, Кейт Уинслет, Эдвард Нортон нар “Collateral Beauty” киноны анхны трейлерт

Бас Уилл Смит, Хелен Миррен, Майкл Пенья нар

Text: Buro.Mongolia


Зураг:

“The Devil Wears Prada”, “Marley & Me” зэрэг кинонуудыг хийсэн Оскарын шагналт найруулагч Дэвид Фрэнкелийн шинэ кино

"Collateral Beauty" кинонд Нью-Йорк хотод амьдардаг Ховард (Уилл Смит) гэдэг залуугийн амьдрал гардаг. Түүний амьдралд эмгэнэлт үйл явдал тохиолдсоны дараа тэрээр сэтгэлийн гүн хямралд ордог бөгөөд найзууд нь Ховардад туслахаар төлөвлөгөө боловсруулна. Сайхан амьдралд хүрэхийн тулд мэдээж түүнд тэвчээр, шаргуу зан шаардагдах ба олон ч асуудлыг шийдвэрлэх хэрэг гарна.

Энэхүү киноны зохиол төдийгүй жүжигчдийн баг ч маш их анхаарал татаж байгаа юм. Тухайлбал, Оскарын шагналт Кейт Уинслет, Хелен Миррен болон Оскарын шагналд нэр дэвшиж байсан Уилл Смит, Кира Найтли, Эдвард Нортон нар гол дүрүүдийг бүтээжээ.

"Collateral Beauty" кино нь 12-р сарын 16-нд нээлтээ хийх болно.

цааш үзэх