Хайх

Колин Фаррелл Fantastic Beasts and Where to Find Them киноны шинэ трейлерт

Нью-Йорк! Нью-Йорк!

Text: Б.Амина


Зураг:

Шинэ трейлерээс харахад киноны гол дүр хачин жигтэй амьтнаа дагуулан Нью-Йоркод очсоноор жинхэнэ адал явдал өрнөж эхлэх бололтой

Трейлерт амьтан судлаач, шидтэн Ньют Скамандер XX зууны эхэн үеийн Нью-Йорк хотноо хүрэлцэн ирж буй нь гарна. Тэнд л байх хаалттай хаалганы цаана MACUSA буюу шидтэний ертөнцийн засгийн газрын бүх үйл хэргүүд өрнөнө. Скамандерын гартаа барьсан чемодан харагдаж байгаа хэмжээндээ багтамгүй их зүйлийг дотроо агуулж чаддаг аж. Мөн тус кинонд Альбус Дамблдор ч байх болно.

Трейлерт Коллин Фаррелл шидтэн Грейвсийн дүрээрээ гарч харагдлаа. Харин Кэтрин Уотерстон Порпентина Голдстейны дүрд хувирч 1920-иод оны бүсгүйг санагдуулам хувцасласан байна.

Fantastic Beasts and Where to Find Them кино арваннэгдүгээр сарын 18-нд олны хүртээл болно.

цааш үзэх