Хайх

Марко Поло кинонд оролцсон Монгол уран бүтээлчдийн зураг

Марко Поло кинонд оролцсон Монгол уран бүтээлчдийн зураг

Зураг авалтын үеэр

Text: Ж.Чинбат


Зураг: Б.Баярцэцэг

Netflix-ийн бүтээл болох Марко Поло киноны хоёрдугаар улирал цацагдаад нэг сар өнгөрчээ. Энэ хугацаанд Google хайлтын системээр Монгол улстай холбоотойгоор хайсан сэдвүүд дотор Марко Поло болон Хубилай хаан, түүний эзэнт гүрний тухай сонирхсон хайлтууд эрс нэмэгджээ

Өнгөрсөн долоодугаар сард Netflix-ийн Marco Polo кино нээлтээ хийсэн даруйд бид Maрко Поло гэр бүлд багтаж, цувралын дөрөвдүгээр ангид тоглосон жүжигчин А.Баярцэцэгийн ярилцагыг хүргэсэн билээ. Энэ удаад бид тус кинонд тоглосон Монгол уран бүтээлчдийн зураг авалтын талбай дахь гэрэл зургуудыг толилуулъя. Зураг авалт Унгар болон Словен улсад хийгдсэн байна. Эдгээр зургийг жүжигчин, загвар өмсөгч А.Баярцэцэг авсан бөгөөд Бюро 24/7-р дамжуулж олон нийтийн хүртээл болгохыг зөвшөөрсөн юм. 

Марко Поло киноны хоёрдугаар улиралд нийт гуч гаруй монгол уран бүтээлчид хамрагдсан байгаа. Монгол талын продюсераар М.Оргил, соёлын зөвлөхөөр А.Бямбадорж ажилласан бол Хөсөгтөн хамтлаг киноны дундуур эгшиглэх аялгууг дуулж, хуурдсан. Мөн олны хэсэгт оролцсон уран бүтээлчид дотор зэвт харвааны тамирчид багтан тогложээ.

Марко Поло кинонд оролцсон Монгол уран бүтээлчдийн зураг (фото 1)Марко Поло кинонд оролцсон Монгол уран бүтээлчдийн зураг (фото 2)Марко Поло кинонд оролцсон Монгол уран бүтээлчдийн зураг (фото 3)Марко Поло кинонд оролцсон Монгол уран бүтээлчдийн зураг (фото 4)

Марко Поло кинонд оролцсон Монгол уран бүтээлчдийн зураг (фото 5)Марко Поло кинонд оролцсон Монгол уран бүтээлчдийн зураг (фото 6)

Киноны хэсгээс

Дашрамд дурдахад Netflix дээр Marco Polo цуврал бүтнээрээ тавигдсан байгаа тул та бүртгүүлэн орж үзэх боломжтой. Монголын эзэнт гүрний оргил цэг үед өрнөсөн түүхэн үйл явдлуудыг Холливүүдын нүдээр харж, найруулан хийсэн нь тун сонирхолтой болсон. Эх түүхтэйгээ цоо шинэхэн кино бүтээлээр дамжуулан танилцаж, тухайн үед ямар эгзэгтэй, чухал үйл явдлууд өрнөж байсныг энэхүү киног үзсэнээр багцаалж мэдэх юм. Мэдээж арилжааны зорилготой уран сайхны кино тул бүх зүйл үнэн, зөв байж чадахгүй. Гэвч тэд киног хийхдээ аль болох монгол ахуй, соёлтой ойртуулахын тулд ийм олон монгол уран бүтээлчдийг нэгтгэсэн багтайгаар ажилласан байгаа. Тиймээс бид тус цувралын нэг, хоёрдугаар улирлуудад гардаг монгол уран бүтээлчдийн зургийг мөн хавсарган орууллаа. 

Марко Поло кинонд оролцсон Монгол уран бүтээлчдийн зураг (фото 7)Марко Поло кинонд оролцсон Монгол уран бүтээлчдийн зураг (фото 8)

Марко Поло кинонд оролцсон Монгол уран бүтээлчдийн зураг (фото 9)

цааш үзэх