Хайх

“Marco Polo” цувралын хоёрдугаар улирлын трейлер гарлаа

“Marco Polo” цувралын хоёрдугаар улирлын трейлер гарлаа

Долоодугаар сарын нэгэнд

Text: Г.Тэмүүлэн


Netflix-ийн бүтээсэн “Marco Polo” цувралын хоёрдугаар улирал долоодугаар сарын нэгэнд нээлтээ хийх бөгөөд хэдхэн цагийн өмнө цоо шинэ трейлер нь цацагдсан байна

Анх 2014 оны сүүлээр нээлтээ хийсэн "Marco Polo" олон ангит кино багагүй амжилтанд хүрснийг хүн бүр санаж байгаа байх. Ялангуяа жүжигчин Б.Амарсайхан "Marco Polo" кинонд Аригбөхийн дүрийг бүтээсэн тул манай улсын хүчирхэг цаг үеийн түүхийг өгүүлсэн энэхүү кино бидэнд илүү наалдацтай, хүлээж харж үзэх зүйлтэй байсан. Тэгвэл удахгүй тус киноны хоёрдугаар улирал гарах гэж байгаа бөгөөд энэ удаад жүжигчин Ц.Цэрэнболд тус кинонд Чингис хааны дүрийг цөөн хэсэгт бүтээсэн байгаа. Тиймээс хүн бүр "Marco Polo" киноны шинэ улирлыг хүлээж байгаа гэдэгт итгэлтэй байна. За ингээд шинэхэн гарсан трейлерийг хамтдаа үзэцгээе.

цааш үзэх