Хайх

Мишель Уильямс “Manchester by the Sea” киноны трейлерт

Sundance кино наадамд танилцуулагдсан

Text: Buro.Mongolia


Зураг:

Кеннет Лонерганы энэхүү утга уянгын шинэ кино шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ аваад байна

Кеннет Лонерган өмнө нь "Analyze This", "Gangs of New York". "You Can Count on Me" зэрэг кинонуудын зохиолыг бичиж байсан юм. Тэрбээр мөн сүүлд дурдсан киногоороо Оскарын шагналд нэр дэвшсэн билээ.

"Manchester by the Sea" нэртэй түүний шинэ кинонд Бостон хотод амьдардаг Ли Чандлер гэх нэгэн сантехникчийн тухай гардаг. Тэрээр ахыгаа нас барсны дараа төрөлх хот руугаа буцна. Далайн эрэг дээрх тосгонд түүнийг асран хамгаалагчгүй үлдсэн ахынх нь хүүхэд хүлээж байдаг. Тус киноны гол дүрд Кейси Аффлек, Кайл Чандлер, Мишель Уильямс ба Мэттью Бродерик нар тогложээ.

"Manchester by the Sea" кино энэ оны арваннэгдүгээр сарын 18-нд нээлтээ хийнэ.

цааш үзэх