Хайх

Моника Беллуччи аймшгийн кинонд тоглоно

Киноны зураг авалт энэ жил эхэлнэ

Моника Беллуччи аймшгийн кинонд тоглоно

Италийн жүжигчин Моника Беллуччи "Necromancer" нэртэй аймшгийн кинонд тоглох болсноо баталлаа. Энэхүү кино нь Австралийн найруулагчид болох Киа ба Тристан Роуч-Тернерийн шинэ бүтээл юм. Тэд өмнө нь 2014 онд "Wyrmwood: Road of the Dead" гэх нэртэй зомбинуудын тухай өгүүлдэг аймшгийн кино бүтээж байсан туршлагатай аж.

"Моника өөрийн гайхалтай авьяас чадвараа гарган бидний кинонд хувь нэмэр оруулж байгаа. Тэр бидэнтэй болон бусад шинэ жүжигчидтэй хамтран ажиллахыг зөвшөөрсөнд үнэхээр баяртай байна" гэж Киа Роуч-Тернер Deadline вебсайтад мэдэгджээ.

"Necromancer" нэртэй шинжлэх ухааны уран зөгнөлт, аймшгийн киноны үйл явдалд одоогоор юу гарах нь тодорхойгүй байгаа ч 2017 оны сүүлээр Сидней хотод зураг авалт нь эхлэх гэнэ.

Сонирхуулахад анх 1988 онд ижил нэртэй аймшгийн кино нээлтээ хийж байсан билээ. Тухайн үед киноны найруулагчаар Дасти Нельсон ажиллаж байсан юм.

Бюро 24/7

  • Зураг:

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх