Хайх

MTV Movie Awards 2016-гийн шагналын эзэд

MTV Movie Awards 2016-гийн шагналын эзэд

25 жилийн ой

Text: Г.Тэмүүлэн


MTV Movie Awards шагнал гардуулах ёслол дөрөвдүгээр сарын 10-нд Калифорнийн Бербанк хотын Warner Brothers Studio-д амжилттай зохион байгуулагдаж өнгөрсөн. Энэ онд 25 жилийн ойгоо тэмдэглэж байгаа тус наадмын ялагчдын тухай бид илүү дэлгэрэнгүй өгүүлэхээр шийдлээ

MTV Movie Awards шагнал гардуулах ёслол хамгийн анх 1991 зохион байгуулагдсан юм. Тус наадмын бусад шагнал гардуулах ёслолоос ялгардаг гол онцлог нь тэд ялагчдыг үзэгчийн саналаар тодруулдаг бөгөөд санал өгөгсөд нь ихэвчлэн өсвөр насны хүүхдүүд байдаг. Нэг үгээр хэлбэл энэхүү наадмыг Америкийн өсвөр насныхны кино сонирхолыг танилцуулдаг гол тавцан гэж хэлж болно. Тиймээс шагнал гардуулах ёслолд олон хөгжилтэй үйл явдлууд болдог бөгөөд зочид ч гэсэн биеэ чөлөөтэй авч явдаг онцлогтой.

Ялагчид

Энэ жилийн MTV Movie Awards шагнал гардуулах ёслолын шилдэг кино төрөлд нийт зургаан бүтээл нэр дэвшсэнээс "Star Wars: The Force Awakens" тус шагналыг хүртжээ. Star Wars цувралын долоо дах ангийг найруулсан Жей Жей Абрамс  Оскарын 88 дах наадмаас шилдэг эвлүүлэг болон шилдэг дууны найруулга зэрэг хэд, хэдэн төрөлд шилдэгээр шалгарах болов уу гэж хүлээсэн ч шагнал авч чадаагүй билээ. Тэгвэл MTV Movie Awards дээр энэ байдал өөрчлөгдөж тэрээр наадмын нэлээд олон гол шагналыг авч чадлаа. Тухайлбал, шилдэг хорон санаатнаар Кайло Ренийн дүрээр Адам Драйвер шалгарч, Дэйзи Ридли шилдэг шинэ жүжигчний шагнал авсан юм.

Дэйзи Ридлигийн хувьд Star Wars кино түүнд жинхэнэ од болох гараа нь байсан гэж хэлж болно. Тэрээр мөн энэ оны төгсгөлд дэлгэцнээ гарах "Star Wars: Episode VIII" кинонд гол дүр бүтээж байгаа билээ.

MTV Movie Awards 2016-гийн шагналын эзэд (фото 1)

Энэ онд болсон бүх шагнал гардуулах ёслолуудын шилдэг эрэгтэй жүжигчний шагналыг "The Revenant" киногоороо Леонардо ДиКаприо "түүсэн" бөгөөд цөөн хэд нь л Эдди Рэдмэйнд оногдсон юм. Тэгвэл  MTV Movie Awards 2016 дээр ч энэ явдал давтагдлаа. Гэхдээ Леод Оскараас бусад шагнал тийм ч чухал санагдахгүй байгаа бололтой. Учир нь тэрээр MTV movie awards-ын шагналаа өөрийн биеэр ирж аваагүй юм.

"Mad Max: Fury Road кино" Оскарын наадмаас нийт зургаан шагнал авсныг бүгд санаж байгаа байх. Тэгвэл MTV movie awards-ын шилдэг эмэгтэй жүжигчнээр Шарлиз Терон шалгарч шагналын тоог нэгээр нэмлээ. Киноны шүтэн бишрэгчид дараагийн ангийг тэсэн ядан хүлээж байгаа бөгөөд одоогийн байдлаар "Mad Max: The Wasteland" нэртэйгээр гарна гэсэн таамаг байгаа.

MTV Movie Awards 2016-гийн шагналын эзэд (фото 2)

MTV-гийн кино наадмын бас нэгэн чухал хэсэг бол "Шилдэг үнсэлт" шагнал юм. Энэхүү шагналыг хүртсэн жүжигчид тайзан дээр шилдэг үнсэлтээ хийж үзүүлдэг уламжлалтай. Тэгвэл энэ удаа тус шагналыг "Pitch Perfect 2" киногоороо Ребел Уилсон болон Адам Дивайн нар гардан авчээ. Тэд шагналаа авахдаа кинон дээрх үнсэлтийн хэсгийг дахин нэг давтаж үзэгчдийг хөгжөөгөөд авсан. Магадгүй тэд 2005 оны MTV Movie Awards дээрх Рэйчел Макадамс болон Райан Гослинг нарын алдарт үнсэлтийг дуурайх гэж оролдсон байж болох юм.

MTV Movie Awards 2016-гийн шагналын эзэд (фото 3)

Мөн MTV Movie Awards ёслолд хэд, хэдэн сонирхолтой тусгай шагнал байдаг. Тухайлбал MTV-гийн зүгээс хамгийн авьяаслаг, өвөрмөц, мөн кино урлагт хувь нэмэр оруулсан жүжигчдэд Generation Awards  гэх шагнал өгдөг. 2016 онд энэхүү MTV Generation Awards хүндэтгэлийн шагналыг Уилл Смит авсан юм. Тэрээр шагналаа авсныхаа дараа "Би анх Generation Awards-ыг хөгшчүүлд оногддог шагнал гэж ойлгодог байсан. Яг л "Баяр хүргэе, чи хамгийн сайн бүтээлээ хийгээд дуусчихсан шүү " гэж байгаа юм шиг санагдсан" хэмээн хошигнон хэлжээ. Өмнө нь энэхүү шагналыг Сандра Буллок, Жонни Депп, Том Круз зэрэг жүжигчид хүртэж байлаа.

MTV Movie Awards 2016-гийн шагналын эзэд (фото 4)

MTV awards кино наадам мөн 2013 оноос эхлэн Comedic Genius Awards буюу суут инээдмийн жүжигчний шагнал олгож эхэлсэн билээ. Өмнө нь энэхүү шагналыг Уилл Феррелл болон Кевин Харт нар авч байсан бол энэ удаад Мелисса МакКарти хүртжээ. Мелисса МакКартигийн хувьд долдугаар сард нээлтээ хийх шинэчлэгдсэн Ghostbusters кинонд тоглож байна.

MTV Movie Awards 2016-гийн шагналын эзэд (фото 5)

MTV Movie Awards 2016-гийн шагналын эзэд (фото 6)

цааш үзэх