Хайх

Алгасч болохгүй гурван кино ба нэг цуврал

Алгасч болохгүй гурван кино ба нэг цуврал

2017 онд

Text: Г.Тэмүүлэн


Энэ жил нээлтээ хийх, инээдмийн, супер баатруудтай, уран зөгнөлт жанрын, заавал үзэх хэрэгтэй кино ба цувралыг танилцуулж байна

Baywatch
Хэзээ: Тавдугаар сарын 26

 

Анх 1990-ээд онд үзэгчдийг байлдан дагуулж байсан ижил нэртэй цувралаас сэдэвлэн бүтээсэн бүрэн хэмжээний инээдмийн киног Сет Гордон (Horrible Bosses) найруулсан байна. Дуэйн Жонсон, Зак Эфрон нарын гол дүрд нь тоглосон энэхүү киноны үйл явдалд далайн эрэг орчимд гарч буй учир битүүлэг хүн амины хэргийн учрыг хоёр аврагч тайлахыг хичээнэ.

Justice League

Хэзээ: Арваннэгдүгээр сарын 17

 

"Batman v Superman" кинонд болсон үйл явдлын дараа Брюс Уэйн (Batman), Диана Принц (Wonder Woman) нар ер бусын хүчтэй Aquaman, Flash, Cyborg нараас бүрдсэн супер баатруудын багийг бүрдүүлнэ. Тэд хамтдаа нэгдэж үхэшгүй хүчтэй дайсны эсрэг тулалдах болно. "Justice League" киноны гол дүрд Бен Аффлек, Хенри Кавилл, Галь Гадот, Эзра Миллер, Эми Адамс ба бусад жүжигчин тоглосон байна.

The Handmaid's Tale

Хэзээ: Дөрөвдүгээр сарын 26

 

Канадын зохиолч Маргарет Этвудын 1985 онд бичсэн ижил нэртэй уран зөгнөлт зохиолоос сэдэвлэсэн "The Handmaid's Tale" цувралын үйл явдал дарангуйллын нийгэмтэй Гиллеад гэдэг ирээдүйн улсад өрнөнө. Энэхүү улсад 100 эмэгтэйгээс ердөө л нэг нь хүүхэд тээж төрүүлэх чадвартай. Тиймээс тус улсыг захирдаг дээд албан тушаалтнуудад зориулж хүүхэд тээж төрүүлэх үүрэгтэй зарц эмэгтэйчүүдийн хуаранг бий болгожээ. Цувралын гол дүрд Элизабет Мосс, Самира Уайли, Ивонн Страховски нар тоглосон байна.

Despicable Me 3

Хэзээ: Зургаадугаар сарын 30

 

Энэ зун нээлтээ хийх "Despicable Me" анимэйшн киноны гуравдугаар ангид Гру өөрөөс нь илүү амжилтанд хүрсэн Дру нэртэй ихэртэйгээ уулзана. Мөн түүнд Бальтазар Брейк гэх 1980-аад оны соёлд донтсон хорон санаат баатартай тулгарах хэрэг гардаг. Гру ба Дру нарын дууг жүжигчин Стив Карелл оруулсан бол найруулагч Пьер Коффин "Despicable Me 3" кинонд дахин ажилласан байна. 

цааш үзэх