Хайх

Олимпийн мөнгөн од Д.Сумъяагийн амьдралаар сэдэвлэсэн "Цагаан хадаг" киноны тизер гарлаа

Есдүгээр сард нээлтээ хийнэ

Text: Ж.Чинбат


Хүн төрөлхтний цэнгэлийн манлай болсон Олимпийн их наадамд алтан медалийн төлөө өрсөлдөж, энэ зун монголчуудыг хамгийн их баярлуулсан гавьяат тамирчин Д.Сумьяагийн амьдралаар сэдэвлэсэн Цагаан хадаг кино удахгүй нээлтээ хийх гэж байна

"Өөрийгөө ялж чадаагүй хүн өрөөлийг ялж чаддаггүй" гэдгийг үзүүлэх "Цагаан хадаг" нэртэй кино хийгдэж дуусчээ. Энэхүү киног Монгол улсын гавьяат тамирчин, жудоч Доржсүрэнгийн Сумьяагийн амьдралаас сэдэвлэн бүтээсэн байна. Киноны зохиолч, продьюсераар  Т.Номуунзул, найруулагчаар Ж.Сэнгэдорж ажиллажээ. Ирэх есдүгээр сарын дундуур нээлтээ хийх "Цагаан хадаг" киноноос бид гавьяат тамирчин Д.Сумьяагийн амьдрал, тэмцлийн түүхийг харах юм. Спортын талбар дахь хүнд ширүүн өрсөлдөөнд тамирчин хүн хэрхэн өөрийгөө ялан дийлж буйг энэ кино үзүүлэх гэнэ. Киноны гол дүрийг Т.Жинжиймаа гэх залуу жүжигчин бүтээсэн ба хөгжмийн зохиолчоор A Sound хамтлагийн Ц.Тэмүүлэн ажиллажээ. Киног Олимпийн мөнгөн од Д.Сумъяагийн амьдралаас сэдэвлэсэн ч зуун хувь түүний тухай өгүүлэхгүй юм байна. Энэ тухай илүү дэлгэрэнгүйг бид тун удахгүй хүргэх болно. 

Олимпийн мөнгөн од Д.Сумъяагийн амьдралаар сэдэвлэсэн "Цагаан хадаг" киноны тизер гарлаа (фото 1)

цааш үзэх