Хайх

Оскар 2017: Шилдэг кино, найруулагчид хэн, хэн нэр дэвших вэ?

Таамаг ба хэлэлцүүлэг

Оскар 2017: Шилдэг кино, найруулагчид хэн, хэн нэр дэвших вэ?

Шинэ он гарч, 2017 оны анхны том кино наадам болох Алтан бөмбөрцөг зохион байгуулагдаж өнгөрлөө. Энэ бол одоо бид Оскарын тухай хамгийн амттай сэдэв рүү орох цаг боллоо гэсэн үг. Уламжлал ёсоор би таамгийг дэвшүүлж та бүхэн хэлэлцэнэ. Удахгүй нэгдүгээр сарын 24-нд нэр дэвшигчид зарлагдах учраас эхний ээлжинд нэр дэвших боломжтой кинонуудын тухай ярилцах хэрэгтэй болов уу.  

Онцлох үйл явдал, бүтээлүүд

Шилдэгүүдэд нэр дэвших жагсаалтыг гаргахын тулд эхлээд 2016 оны кино ертөнцөд болсон онцлох үйл явдал, сайн үнэлгээтэй шилдэг бүтээлүүдийг эргэн харах хэрэгтэй. Өнгөрсөн 2016 оны эхний шуугиан Sundance кино наадам дээр гарсан юм. Дэлгэцийн болон тайзны найруулагч Кеннет Лонерганы удаан хүлээлгэсэн "Manchester By the Sea" кино нээлтээ Sundance кино наадам дээр хийсэн бөгөөд шүүмжлэгчдээс шууд л маш өндөр үнэлгээ хүртсэн. Кеннет Лонерган өмнө нь бидний сайн мэдэх "Gangs of New York" киноны зохиолч, "Margaret", "You Can Count Me On" кинонуудын зохиолч, найруулагчаар ажилласан туршлагатай. "Manchester By the Sea" киноны хувьд энэ оны Алтан бөмбөрцөг кино наадмын Шилдэг кино, найруулагч, гол дүр, туслах дүр, дэлгэцийн зохиол төрлүүдэд нэр дэвшиж, гол дүрийн төрөлд жүжигчин Кэйси Афлек шилдэгээр шалгарсан байгаа. Мөн энэхүү бүтээл нь Америкийн кино институтийн оны шилдэг 10 киноны нэгээр нэрлэгдсэн.

Оскар 2017: Шилдэг кино, найруулагчид хэн, хэн нэр дэвших вэ? (фото 1)

Энэ жил Канны кино наадмын үеэр ойрд харагдаагүй вестерн төрлийн "Hell or High Water" кино олны анхаарлыг багагүй татсан. Америк дахь Италичууд төгөлдөржүүлсэн вестерн жанрыг орчин үетэй дөхүүлсэн энэхүү кино мэргэжлийн шүүмжлэгчдээс өндөр оноо цуглуулах боломжтой. Киноны гол дүрд тоглосон Жефф Брижс, Крис Пайн нар ч шилдэг гол дүр, туслах дүрийн өрсөлдөөнд яригдах нь ойлгомжтой юм. Энэ жилийн Оскарын кино наадмын хамгийн том онцлог гэвэл дан Оскар руу чиглээгүй, илүү олон улсын үзэгчид, бусад том кино наадамд амжилттай оролцсон кинонууд зонхилох боломжтой байгаа юм. 

Канны "Алтан навч" шагналын өрсөлдөөнд оролцож, Торонтогийн кино наадамд ч өрсөлдсөн "Loving" бол Оскарын шилдэг киноны төрөлд нэр дэвших боломжтой маш сайн кино болсон. Бусад кинонуудын дэргэд "Loving" бүтээл олон театраар гарч, худалдааны тал дээр дорвитой амжилт үзүүлээгүй боловч 2016 оны шилдэг кинонуудын нэг яалт ч үгүй мөн юм.

Торонтогийн кино наадамд танилцуулагдсан Focus Features компанийн бүтээл "A Monster Calls" кино ерөнхийдөө Америкийн киночдыг өнгөлсөн. Гэвч шүүмжлэгчдээс тун сайн үнэлгээ авч чадсан ч энэ кино дэлгэцэнд төдийлөн амжилт олж чадаагүй. Дээрээс нь киноны хүнд, бараан өнгө аяс болон зөгнөлт зохиолтой зэрэг шалтгаануудаар энэ бүтээлийг "Оскарын кино" биш гэж нэрлэж болох юм. Хэдий тийм ч Focus Features компани энэхүү киног Оскарт сойхоор хүчтэй бэлтгэж байна.

Оскар 2017: Шилдэг кино, найруулагчид хэн, хэн нэр дэвших вэ? (фото 2)

Оскар 2017: Шилдэг кино, найруулагчид хэн, хэн нэр дэвших вэ? (фото 3)

Чилийн найруулагч Пабло Ларайны англи хэл дээр бүтээсэн анхны кино болох "Jackie" Венецийн наадамд амжилттай оролцсон байгаа. Найруулагч Пабло Ларайныг арт төрлийн кино сонирхогчид тун сайн мэднэ. "Jackie"-аас гадна түүний найруулсан "Neruda" кино энэ жилийн Оскарын гадаад хэл дээрх кино төрөлд нэр дэвших магадлалтай байгаа. АНУ-ын тэргүүн хатагтай Жаки Кеннедигийн тухай уг киноны гол дүрд Натали Портман тоглосон гэдгээр нь та илүү амархан таньж байгаа болов уу.

Венецийн кино наадамд сайн үнэлгээ авсан өөр нэгэн кино бол Lionsgate компанийн "Hacksaw Ridge" юм. Дэлхийн II дайны сэдэвтэй уг киноны гол дүрийг бүтээсэн Андрю Гарфилд энэ жилийн Оскарт нэр дэвших бүрэн боломжтой. Гэхдээ Венецийн кино наадмаас онцлон харах хоёр гол кино байгаа. Тэд бол мэдээж "La La Land", "Moonlight" кино юм.

"Оскар хэтэрхий цагаан болдог" гэх шүүмжлэл өнгөрсөн жил даамжирсан билээ. Тэгвэл энэ үйл явдлын дараа өнгөт арьст найруулагч Барри Женкинсийн бүтээсэн "Moonlight" кино сайн үнэлэгдэх өндөр магадлалтай байна. Угаас тус киноны хийц, утга агуулгын даац өөрөө маш сайн болсон тул яалт ч үгүй 2016 оны хамгийн шилдэг кино гэж нэрлэхэд хүргэх болов уу. Мөн 74 дэх удаагийн Алтан Бөмбөрцөг кино наадамд уг кино "Шилдэг утга уянгын кино" төрөлд ялсан төдийгүй, өөр таван төрөлд нэр дэвшээд амжсан юм. 

"La La Land"-ын талаар олон зүйл өгүүлэх нь илүүц биз ээ. Намар болдог Венецийн кино наадамд анх танилцуулагдсан ч албан ёсны нээлтээ арванхоёрдугаар сард хийсэн тус киноны маркетинг болон менежментийн багийн чадварыг үнэлэхгүй байхын аргагүй. Summit Entertainment компани тус киноны дистрибюторыг хийж байгаа бөгөөд тэд аль хэдийнэ Оскарын бэлтгэлдээ гарч, сурталчилгааг тун эрчимтэй хийж байна. 

Оскар 2017: Шилдэг кино, найруулагчид хэн, хэн нэр дэвших вэ? (фото 4)

Оскар 2017: Шилдэг кино, найруулагчид хэн, хэн нэр дэвших вэ? (фото 5)

Клинт Ийствүүдийн найруулсан "Sully" кино энэ жилийн "Шилдэг эрэгтэй гол дүр" төрөлд нэр дэвших өндөр магадлалтай. Мөн жүжигчин Эми Адамсын тоглосон "Arrival" (Paramount) кино ч ширүүн өрсөлдөөн үүсгэх боломжтой. Warner Bros, Paramount гэх кино ертөнцийн хамгийн том энэ хоёр компанийн хувьд анхаарлаа "Шилдэг кино" шагналаас илүүтэй гол дүрүүдийн шагналд илүү хандуулах болов уу. "Sully" кинонд бүтээсэн Том Хэнксийн гол дүр "Шүүмжлэгчдийн шагнал"-ын шилдэгээр тодорсон ч Алтан бөмбөрцөг, Бафта, САГ зэрэг томоохон наадмуудад нэр дэвшиж чадаагүйг анхаарахгүй өнгөрч болохгүй. Харин Эми Адамсын хувьд бол асуудал арай өөр. Тэр Оскараас өмнө нэр дэвшиж болох дөрвөн гол шагналд бүгдэд нь нэр дэвшиж чадсан. Шинжлэх ухааны уран зөгнөлт "Arrival" кино өөрийн төрөлдөө ойрын хэдэн жил дуулдаагүй сайн үнэлгээг аваад байгаа юм. Тус киноны зургийн багийг ахалж ажилласан Бредфорд Янг энэ жил анхны Оскараа хүртэх боломжтой.

Өнгөрсөн 2016 онд хамгийн өндөр ашиг, орлоготой байсан "The Jungle Book" кино дээрх бүтээлүүдтэй өрсөлдөхөд арай л жулдана. Гэхдээ студитэй холбоотой хэд, хэдэн төрөлд "The Jungle Book" нэр дэвших боломжтой. Харин Fox 2000 компанийн бүтээсэн "Hidden Figures" кинонд зарим боломж байна. Жишээ нь нөгөө л "Хэтэрхий цагаан" болдог гэх Оскарыг тойрсон шүүмжлэлийн эсрэг хийгдсэн мэт энэхүү кинонд Америкийн Сансар Судлалын Академийн судлаач, өнгөт арьс математикч бүсгүйчүүдийн тухай өгүүлдэг билээ.

Дараагийн онцлох бүтээл бол жүжигчин Дензел Вашингтон өөрөө найруулж, мөн гол дүрд нь тоглосон "Fences" кино. Өнгөрсөн 2016 оны арванхоёрдугаар сард дэлгэцнээ гарсан уг киног 1987 оны Пулитцерын шагнал хүртсэн Броадвэй театрын алдарт жүжгээс сэдэвлэн бүтээсэн юм. Киноны туслах дүрд жүжигчин Виола Дэвис тоглосон бөгөөд тэрээр шилдэг эмэгтэй туслах дүрд нэр дэвших магадлал тун өндөр байгаа. Киноны хувьд шүүмжлэгчдээс чамгүй өндөр үнэлгээг авсан. Дензел Вашингтон ч олон нэр хүндтэй шагнал хүртсэн театрын бүтээлийг нэг их өөрчлөлгүй дэлгэцэнд буулгасан нь тун ухаалаг шийдвэр байсан болов уу? Гэхдээ театр, дэлгэц хоёр тусдаа өөр ойлголт тул зарим нэг шүүмжлэгчид энэ бүтээлийг театрын уур амьсгалыг нь бүрэн гаргаж чадаагүй гэж шүүмжлээд амжсан.

Оскар 2017: Шилдэг кино, найруулагчид хэн, хэн нэр дэвших вэ? (фото 6)

Хамгийн сүүлд танилцуулах бүтээл бол домогт Мартин Скорсезегийн "Silence" кино юм. Найруулагчийн өөрийн үгээр бол түүний насан туршдаа мөрөөдсөн гэх тодотголтой энэ кино Шилдэг гол дүр, туслах дүрд тун ч чамбай өрсөлдөх хэмжээний кино болсон. Шүүмжлэгчид тус кинонд "Хэтэрхий уламжлалт" гэх магтаал, шүүмжлэлийн аль нь болохыг тодорхойлоход бэрхтэй үнэлгээ өгсөн байгаа. Гэвч "Silence" кино Шилдэг дүрүүдээс гадна кино багийн хэд, хэдэн төрөлд өрсөлдөөн үүсгэх бүрэн боломжтой.

За тэгэхээр миний таамаглаж буйгаар тун удахгүй болох 89 дэх удаагийн Оскарын кино наадамд дараах бүтээлүүд өнгөлж, хоорондоо ширүүн өрсөлдөөн үүсгэх болов уу.

Шилдэг Кино
Нэр дэвших магадлалтай:

Шилдэг найруулагч:

Нэр Дэвших магадлалтай:

Шилдэг эрэгтэй гол дүр:

Бусад төрлүүдэд нэр нь дурдагдаагүй ч энэ жил уг төрөлд нэр дэвших магадлал өндөр кино бол "Captain Fantastic" юм. Үзэгч бид "Бөгжний эзэн" цувралаар нь сайн мэдэх жүжигчин Вигго Мортенсен энэхүү инээдмийн киног Оскарт хөтлөн оруулах магадлал тун өндөр байна. Тэрээр "Бөгжний эзэн" цувралд тоглосноосоо хойш жүжигчний ур чадвар шаардсан "Eastern Promises", "The Road", "A Dangerous Method" кинонуудад гайхалтай сайн тоглож, олон шагналууд авсан тул түүнийг энэ жил Оскар хүртэхийг үгүйсгэх арга байхгүй.

Нэр дэвших магадлалтай

Шилдэг эмэгтэй гол дүр:

Энэ жилийн 89 дэх удаагийн Оскарын наадмын хамгийн хүчтэй өрсөлдөөн энэ хэсэгт өрнөх болов уу. Венецийн наадмын шилдэгээр тодорсон Эмма Стоун шууд л нэр дэвших жагсаалтанд бичигдэнэ. Хамгийн олон Оскар хүртсэн Мерил Стрипийн хувьд 2016 онд дэлхийн түүхэн дэх хамгийн муу дуурийн дуучин гэх алдартай Флоренс Фостер Женкинсийн тухай кинонд гол дүр бүтээсэн байгаа.

Бусад нэр дэвших магадлалтай жүжигчид гэвэл Америкийн тэргүүн хатагтай Жаки Кеннедигийн дүрийг бүтээсэн Натали Портман, Алтан бөмбөрцгийг хүртсэн Исабел Хупперт болон өмнө нь Оскарт "American Hustle", "The Master", "The Fighter", "Doubt", "Junebug" кинонуудад бүтээсэн дүрээрээ нэр дэвшиж байсан Эми Адамс гээд тун урт жагсаалт үүсгэж болно. Энэ бүх өрсөлдөөнийг тооцоолсон Paramount кино компани "Fences" киноны "уг нь гол дүр" болох Виола Девисийг шилдэг туслах дүрд өрсөлдүүлэхээр зүтгэж эхэлсэн байгаа. 

Нэр Дэвших магадлалтай

Шилдэг эрэгтэй туслах дүр:

Энэ төрөлд дээр дурдалгүй орхисон нэг кино байгаа нь "Lion" кино. Анхны трейлэрээ гаргахад энэ жилийн Оскарт нэлээд хүчтэй үзнэ гэж тооцоолж байсан ч төдийлөн амжилтанд хүрч чадаагүй уг кинонд Дев Пателын бүтээсэн чадварлаг тоглолтыг мартах учиргүй. 

Нэр дэвших магадлалтай

Шилдэг эмэгтэй туслах дүр:

Цааш үзэх