Хайх

Памела Андерсон ба Хэмингуэйн ач охин хоёр нэг кинонд тоглолоо

The People Garden

Text: Buro.Mongolia


Алдарт зохиолч Эрнест Хэмингуэйн ач охин Playboy сэтгүүлийн од Памела Андерсонтой хамт тоглосон кино удахгүй нээлтээ хийх гэж байна

Памела Андерсон жүжигчний карьераа үргэлжлүүлсээр. Түүний тоглосон "The People Garden" кино энэ есдүгээр сард нээлтээ хийх гэж байна. Энэхүү кино нь учир битүүлэг үйл явдлаар дүүрэн, утга уянгын төрлийн кино юм. Кинонд Свитпи гэх бүсгүй (Дри Хэмингуэй) рок од найз залуугаасаа салахын тулд Япон руу явна. Гэвч түүний найз залуу тэнд, ойд алга болсон тухай Свитпи олж мэдсэнээр адал явдал эхлэх аж. Саяхан цацагдсан трейлерт Памела Андерсон нүцгэн биетэй гарна. Түүнийг 49 настай гэж хэлэмгүй сайхан харагдах бөгөөд өөрийн тогтсон имиджээ өөрчилж, нууцлаг ба хээнцэр дүр төрхтэй болжээ. 

цааш үзэх