Хайх

Netflix: The Little Prince киноны трейлер

Антуан де Сент-Экзюперигийн зохиолоос сэдэвлэсэн

Text: Г.Тэмүүлэн


Зураг:

Netflix одоо зөвхөн өмнө нь гарсан киног нөхөж үздэг, телевизийн шоуны шинэ анги түгээдэг талбар биш, бүр кино театруудыг орлох томоохон орон зай болох гэж байна. Үүний нэгэн жишээ болох Little Prince анимэйшн кино ирэх наймдугаар сарын таванд Netflix дээр нээлтээ хийнэ

Франц зохиолч Антуан де Сент-Экзюпергийн алдарт "The Little Prince" зохиолоос сэдэвлэсэн энэхүү ижил нэртэй анимэйшн киног Марк Осборн найруулсан байна. The Little Prince кино нь 2015 онд 68 дах Канны Кино наадам дээр анхны танилцуулгаа хийсэн ба АНУ-д өнгөрсөн гуравдугаар сард нээлтээ хийх байсан ч, тодорхойгүй шалтгааны улмаас хойшлогдсон юм. Тэгвэл тус бүтээлийг Netflix компани энэ зун гаргахаар болж байна.

Киноны үйл явдалд ээжтэйгээ амьдардаг нэгэн охины тухай гардаг бөгөөд охиныг сайн сургуульд оруулахын тулд ээж нь бүгдийг маш шахуу төлөвлөгөөний дагуу бэлдсэн байдаг. Харин энэ хооронд охин зэргэлдээ амьдардаг ахмад нисгэгчтэй танилцах бөгөөд тэрхүү нисгэгч охинд нэгэн хүүгийн ертөнцийн тухай "The Little Prince" гэх түүхийг ярьж өгнө. Энэхүү кинод Жефф Брижес, Рэйчел Макадамс, Пол Радд, Марион Котийяр болон бусад жүжигчид дуу оруулжээ. Ингээд трейлерийг хүлээн авч үзэн, романтик хүсэл тэмүүллийг мэдэрцгээе.

цааш үзэх