Хайх

Улиг болоогүй шинэ жилийн долоон кино

Улиг болоогүй шинэ жилийн долоон кино

Баярын өдөр

Text: Buro.Mongolia


Зураг:

Шинэ жилээр зөв кино сонгож үзэх нь баярын уур амьсгалыг улам бүр нэмэгдүүлж өгнө. Тэгвэл баярын өдөр хүмүүсийн үздэг сонгодог кинонуудыг орлох долоон бүтээлийг дэлгэж байна

"Die Hard" (1988)

Улиг болоогүй шинэ жилийн долоон кино (фото 1)

Хэдийгээр Брюс Уиллис Санта Клаусыг орлоход хангалттай их үстэй биш ч "Хатуу Самар" бол Зул сар ба шинэ жилийн баярын хамгийн шилдэг кино юм. Үйл явдалд нэгэн Зул сарын баярын үдэшлэгийн үеэр террористууд бүхэл бүтэн барилгыг барьцаанд авна. Харин майк өмссөн гол дүрийн баатар террористуудын эсрэг тэмцэхийг хичээнэ. Одоо хэвшмэл ойлголтоо орхиод "Хатуу Самар" бол буудалцаан, тулаантай хэв маягт оруулсан хамгийн шилдэг Зул сар, Шинэ жилийн кино гэдгийг хүлээн зөвшөөрөх цаг нь иржээ.

"It's a Wonderful Life" (1946)

Улиг болоогүй шинэ жилийн долоон кино (фото 2)

Фрэнк Капрагийн бүтээлүүд шилдэг Зул сарын баярын кино жагсаалтанд үргэлж багтдаг. Энэ кино нь Америкчуудын хувьд манайхны "Би чамд хайртай"-тай адилхан гэсэн үг. Энэ бүтээлийг жилээс жилд баярын үеэр дэлгэцнээ гаргасаар ирсэн. "It's a Wonderful Life" кино нь гараад далаад жил болж байгаа ч одоо ч үзэхэд гайхалтай хэвээрээ бөгөөд уучлалт, ухаарлын тухай сэдэв нь огт хуучирдаггүй. Гол дүрд дэлхийн кино урлагийн түүхэн дэх шилдэг жүжигчдийн нэг болох Жимми Стюарт тоглосон юм.

"The Nightmare Before Christmas" (1992)

Улиг болоогүй шинэ жилийн долоон кино (фото 3)

Тим Бертоны бүтээсэн энэхүү анимэйшн мюзиклийн үйл явдалд аймшгийн ертөнцийн иргэд зэргэлдээх ертөнцөд сайн сайхан, баяр баясгалан оршдогийг олж мэднэ. Тэдний толгойлогч Санта Клаусыг хулгайлахаар шийддэг ч эцэст нь бүх зүйл орвонгоороо эргэдэг. Товчхондоо бол томчуудад зориулсан гайхалтай үлгэр. Бас гоё дуунуудтай.

"Kiss Kiss Bang Bang" (2005)

Улиг болоогүй шинэ жилийн долоон кино (фото 4)

Энэ кино бол Роберт Дауни Жуниорын хар тамхинаас гарч, "Iron Man" кинонд тоглож, амжилтанд хүрэх замынх нь эхлэл байсан юм. Мишель Монаганы Санта Клаусын костюмыг эс тооцвол уг кинонд баярын гэх онцгой зүйлс гарахгүй. Гэхдээ "Kiss Kiss Bang Bang" нь баярын өдөр үзэхэд тохиромжтой, нөхөрлөлийн тухай инээдмийн кино юм.

"Bad Santa" (2003)

Улиг болоогүй шинэ жилийн долоон кино (фото 5)

Өнгөрсөн 13 жилийн хугацаанд эрчээ огтхон ч алдаагүй Зул сарын баярын инээдмийн кино юм. Тэр ч бүү хэл, энэ жил хоёрдугаар анги нь гараад амжсан (үзээд хэрэггүй, муу кино болсон). Санта Клаусын костюм өмссөн, хараал хэлж, архи ууж, марихуан татдаг хулгайчийн дүрд Билли Боб Торнтон тоглодог. Тэрээр Зул сарын баярын шөнө томоохон дэлгүүрийг дээрэмдэхийг завдана. Тэгэхдээ гол дүрийн баатар эцэст нь түр хугацаанд ч болов сайн санаатай болдог.

"Edward Scissorhands" (1990)

Улиг болоогүй шинэ жилийн долоон кино (фото 6)

Нэгэн эмээ ач охиндоо Зул сарын баяраар яагаад үргэлж цас ордог тухай тайлбарлахын тулд Хайчин гарт Эдуардын (Жонни Депп) түүхийг ярьж өгдөг. Эдуард өөрийн хайчин гараараа мөс зорж, хайртай хүндээ уран баримал хийж өгдөг бөгөөд мөснүүд үсэрч цас болон ордог сэтгэл хөдөлгөм хэсэг энэ кинонд гардаг. Та энэ киног үзээд уйлж ч магадгүй л юм.

"Rare Exports: A Christmas Tale" (2010)

Улиг болоогүй шинэ жилийн долоон кино (фото 7)

Сайн мэдээ дуулгахад, Санта гэж үнэхээр байдаг. Харин муу мэдээ гэвэл тэр хүүхдүүдэд бэлэг өгч, баярлуулахын оронд, муу хүүхдүүдийг шийтгэх илүү сонирхолтой. Финландын энэхүү уран зөгнөлт, аймшгийн, инээдмийн триллер кинонд Санта Клаусыг газар дор хоригдож байгаад Зул сарын баяраар санамсаргүй гарч ирсэн хорон санаатны дүрээр харуулдаг. Анхандаа киноны үйл явдал утгагүй мэт санагдах боловч үнэн хэрэгтээ энэ кино нь зөвхөн баяраар төдийгүй хэзээ ч үзэж болохоор сайн кино юм.

цааш үзэх