Хайх

Уолт Диснейгээс 90 жилийн өмнө алдагдсан хүүхэлдэйн кино Их Британиас олджээ

Уолт Диснейгээс 90 жилийн өмнө алдагдсан хүүхэлдэйн кино Их Британиас олджээ

Азтай туулай Освальд

Text: Б.Энхжин


Зураг:

“Sleigh Bells” гэх зургаан минут үргэлжлэх хар цагаан кино 90 жилийн дараа Их Британийн кино хүрээлэнгийн архиваас олджээ

Уолт Дисней 1927 онд анхны хүүхэлдэйн киноны дүрээ "Азтай туулай Освальд"-оор эхлүүлж, удалгүй түүнээс санаа авч Микки Маусаа бүтээсэн юм. Тэрхүү Освальдын тухай зургаан минутын хар цагаан хүүхэлдэйн эх хувилбар усанд хаясан чулуу шиг  алга болоод байсан ч саяхан Их Британийн кино хүрээлэнгийн архиваас олджээ. Одоо харин энэхүү хүүхэлдэй киног өөр ирээдүй хүлээж байна. Уолт Диснейгийн уран бүтээлчдийн хэлж буйгаар уг хүүхэлдэйн киног дахин сэргээсэн ба тун удахгүй олон нийтэд дэлгэх гэнэ. Шинэчэилсэн зохиолд Уолт Диснейн хүүхэлдэйн киноны баатруудын дунд Освальд туулай аз жаргалтайгаар тэшүүрээр гулган, хоккей тоглож буйгаар гарч, орчин үеийн үзэгчидтэй мэндчилэх ажээ.

цааш үзэх