Хайх

Westworld цувралын 3-р улирал 2020 онд гарна

Westworld цувралын 3-р улирал 2020 онд гарна

Эхний шатны ажилдаа оржээ

Text: Buro.Mongolia


Зураг:

Найруулагч Жонатан Ноланы бүтээсэн андроид роботуудын амьдардаг сэдэвчилсэн паркийн тухай өгүүлэх уран зөгнөлт "Westworld" цувралын хоёрдугаар улирал дөрөвдүгээр сарын 22-ноос эхлэн HBO телевизээр гарч эхэлснийг та бүхэн мэдэж байгаа биз ээ. Шинэ улиралд андроид роботууд паркийг бүтээгчид рүү дайрч, бослого хийж байгаа тухай гардаг.

Тус улирлын сүүлийн анги нь зургаадугаар сард цацагдахаар болсон бол шинэ гуравдугаар улирал 2020 оны эхээр цацагдах бололтой. Тодруулбал, цувралын гол дүр болох Эван Рейчел Вуд The Wrap-т өгсөн ярилцлагадаа гуравдугаар улирлын эхний шатны ажилдаа орсон гэдгээ онцолжээ. Гуравдугаар улирлын зохиолд юу өгүүлэх нь тодорхойгүй байгаа ч найруулагч Нолан бидний гайхшралыг төрүүлнэ гэдгээ амласан юм.

Дашрамд дурдахад НBO-ийн бүтээсэн Эмми наадмын шагналт Westworld цуврал нь анхны улиралдаа хамгийн их хандалт авсан бөгөөд цаашид ч олон амжилт гаргах магадлалтай цуврал билээ. 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх